Нууц мэдээллийн уурхай

Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт 41 хувь буюу Ж.ЭРДЭНЭБАТЫН танхим их зүйл хийжээ

Нийтэлсэн: 2017-10-03 11:24:42

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн энэ онд хэрэгжүүлэх ажлын биелэлт эхний хагас жилийн байдлаар 41.5 хувьтай гарлаа. Тухайлбал:

    Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 48.9
    Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 35.4
    Нийгмийн бодлого 44
    Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 39.6
    Засаглалын бодлого 41.9 хувьтай байна.

Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулан улмаар тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хэлэлцээрийг амжилттай хийсэн.

2012 онд  Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын 82.07 хувь буюу 475 саяыг нь Засгийн газрын бондоор сольж, үлдэх хэсгийг хөрөнгө оруулагчдад төлөх зорилгоор жилийн 8.750 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын “Хуралдай” бонд гаргаж олон улсын зах зээлд амжилттай арилжаалжээ.

Холбогдох хуульд өөрчлөлт оруулж борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнс, нэхмэл, хувцас, газар тариалан, мал аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчийн татварын 90 хувийг хөнгөлсөн байна.

“Боловсролын зээлийн сан” байгуулж “Оюутны хөгжлийн зээлийн журам” батлан 70 орчим мянган оюутан зээлд хамрагдах боломжийг нь бүрдүүлсэн бөгөөд сургалтын зээлд шаардагдах 90 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тусгажээ.

Ахмадууддаа жилд хоёр удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгож эхэлсэн байна. Мөн жилийн 18 хувьтай байсан тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож цаашид ч бууруулах боломжийг бүрдүүллээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрч, төсвийн алдагдал 590 тэрбум төгрөгөөр буюу гурав дахин буурч, төсвийн орлого 330 тэрбумаар давж биелэн, гадаад худалдааны тэнцэл 475 сая ам.доллараар нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлт гарчээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ч  хэрэгжилт удааширсан, хөрөнгө санхүү төдийлөн шаардахгүй 130 зорилт, арга хэмжээг эрчимжүүлж ондоо багтаан бүрэн биелүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгалаа.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших