Нууц мэдээллийн уурхай

Д.Оюунхоролын “Б” төлөвлөгөө нь ЭЛЧИН САЙД болох ...

Нийтэлсэн: 2017-10-03 02:06:10

Ц.Нямдорж одоо л Хууль зүйн сайдаас татгалзаж байгаа болохоос өмнө нь өөрөөс нь өөр хүн энэ яамыг удирдаж чадна гэдэгт итгэхгүй болтлоо төөрсөн байлаа. Олон ч засагт Хуульзүйн сайд хийж олон ч хар дэвтэртэй болсон гэдэг. Тэгвэл Д.Оюунхорол Байгаль орчны яамыг олон удаа “удирддаг”. Засаг өөрчлөгдөж яамны нэр ч солигдож байхад сайд нь солигдолгүй, МАН-ы нэг хатагтай ирсээр л байсан. Олон ч ажил хийсэн. Хамгийн сүүлд нь дэрэвгэр жиргэрүү гэдэг эмийн ховор ургамлыг түүх гадагшаа гаргахыг хориглолоо. Гайхалтай нь өмнөх сайд нь таван жилээр угаасаа хориглочихсон байсныг түр завсардсан сайд хатагтай ирээд уг тушаалыг хүчингүй болгож баахөн зөвшөөрөл өгөөд эцэст нь өөрөө хорьсон болж  байна. Энэ шоунд хөөрхий дэрэвгэр жиргэрүү л хохироод үлдсэн. Огцорсон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайдуудаас У.Хүрэлсүхийн засагт орж магадгүй нь Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар ... Тэд анхнаасаа л “А” төлөвлөгөөтэй байсан нь одоо илэрч байна. Сүүлдээ огцорсон засгийхны уулзалтанд ч ирэхээ болилоо. Үүнийг нь засгаа хамгаалж товчлуур дарагсад урвалт гэж нэрлэж байгаа. Гэхдээ сайдын үүрэг гүйцэтгэгч нарын хувьд сайд болох нь бэрх хүнд даваа... Маш их эсэргүүцэлтэй тулгарна. Иймд өдгөө сайдын үүрэг гүйцэтгэгч болсон хатагтай элчин сайд болох “Б” төллөвлөгөөтэй явна. Өмнөх дөрвөн жилд Ан-аас олон ч эмэгтэй элчин сайд гарсан. Оросд Дэлгэрмээ, Индонезид Батцэцэг, Бразильд Очирмаа гээд ... Энэ нь урам зориг өгсөн биз. Тэгээд ч Монголын төрийн дотоод ажилд олон жил зүтгэсэн, одоо гадаад ажилд нь орох цаг болсон гэж үзэж байгаа гэнэ. Тэрээр хурал зөвлөгөөн дээр олонтоо унтаж зүүрмэглэдэг. Магадгүй дуг хийхдээ элчин сайд боллоо хэмээн зүүдлэсэн ч байж болох юм ...
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших