Нууц мэдээллийн уурхай

ТҮЦ-ний зөвшөөрөл ГАРГАНА хэмээн "Од бүртгэл ерөнхий аудит"-ийн ЗАХИРЛААС 2,2 САЯ төгрөг залилжээ

Нийтэлсэн: 2017-10-02 01:17:40


Төрийн гоомой шийдвэр бүрийн араас их бага залилан луйврын хэргүүд гардаг болжээ. Үе үеийн хотын удирдлага ТҮЦ-тэй дайн зарладаг. Стандарт нэрээр ТҮЦ шахах, хөөх зайлуулах зэрэг хүч түрсэн ажиллагаа хийдэг.Харин үүнийг нь луйварчид сайн ашигладаг болжээ. Н.Э гэдэг эмэгтэй өөрийгөө Сүхбаатар дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн байцаагч ажилтай Оюунчимэг гэж таницуулан Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Од бүртгэл ерөнхий аудит"  захирлаас "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ны зөвшөөрлийг гаргуулж өгнө" гэж 2.2 сая төгрөгийг, "Манай ээж Замын-Үүдэд цүнхтэй бичиг баримтаа алдчихлаа" мөнгө хэрэгтэй байна ломбарданд тавих зүйл байна уу” гэж захирлын дүүгээс нь . 420 мянган төгрөгний үнэ бүхий алтан ээмгийг нь, өөрийгөө дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагч Золзаяа гэж танилцуулан түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулдаг М.М-гээс 300 мянга, Баянзүрх дүүргийн үйлдвэр үйлчилгээний ажилтан Лхамаа гэж өөрийгөө танилцуулан ТҮЦ ажиллуулдаг Д.А-гаас 300 мянган төгрөг залилан авчээ. Хохирогчдоос хамгийн том хохирсон нь "Од бүртгэл ерөнхий аудит"  компаний захирал аж. Захирлын дүү нь өнгөрсөн онд лангуун доороосоо цүнхтэй эд зүйлээ хулгайд алдчихсан аж. Цүнхэнд нь ТҮЦ-ний тусгай зөвшөөрөл байсан агаад байршлын зөрчилтэй гээд дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсээс ахин зөвшөөрөл өгдөггүй байжээ. Ингээд айдастай байх үед нь Сүхбаатар дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэст ажилладаг Одончимэг гэж танилцуулсан эмэгтэй орж ирээд зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг ачих гэж байна, танай үйл ажиллагааг зогсоо гэж манай дарга явууллаа, бичиг нь миний цүнхэнд явж байна гэж улам айлгажээ. Айсан эмэгтэй бичиг баримтыг нь шалгаагүй гэнэ. “Одончимэг” нь ТҮЦ-ээ нүүлгэх үү эсвэл бичиг баримтаа дахиж хөөцөлдөх үү гэсэн “санал” тавьжээ. Хөөцөлдөхөд мөнгө төгрөг орно шүү гэдгийг сануулаад  даргад таныг хэлээд үзье хэмээн сайхан санаа гаргажээ. Ингээд захирал эгч дээрээ дагуулан ороход  эгч нь “зардалд” 2.2 сая төгрөг бэлнээр өгчээ. Хэд хоногийн дараа дүү рүү нь залгаж үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, галын дүгнэлт хоёр чинь гарсан, аваачиж өгнө гэжээ. Гэсэн ч ирсэнгүй. Ахин хэсэг алга болсоны дараа ирээд манай ээж замын үүдэд цүнхтэй бичиг баримтаа алдчихсан байна, 100 мянган төгрөг өгчих гэхээр нь зүүж байсан алтан ээмгээ өгч явуулаад алджээ. Мөнгө ээмэг хоёроо алдсан эгч дүү хоёр cap гаруй хүлээгээд холбогдохгүй болохоор нь Сүхбаатар дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэст очиж асуухад тийм хүн огт ажилладаггүй гэсэн байна. Харин хохирогч М.М нь “...худалдаа үйчилгээний хэлтсийн байцаагч Золзаяа байна гэж нэг жижиг биетэй эмэгтэй хүн орж ирсэн. Шалгалт хийж байна гээд хавтаст бичгээ гаргаж тавиад танай зөвшөөрөл хасагдсан, 200 зөвшөөрлөөс 28 нь л гарсан, Цэнгүүн төвөөр танайх материалаа өгсөн байна,  гэхдээ чи өөрийн нэрээрээ гаргаж болно гэж хэлээд таван баримт бүрдүүл гэсэн. Маргааш нь ирж материалаа бүрдүүлсэн үү гэж асуугаад дараа нь би чамд тус болно, харин чи надад мөнгө зээлээч гэж хэлэхэд нь үгүй гэж хэлж чадалгүй зөвшөөрч АТМ-аас 300 мянган төгрөг авч өгсөн...” гэжээ. Хэрэг илрэх үед хохирогчидын нэг нь цагдаагийн байранд “байцаагч” эмэгтэйг зодсон аж.
 

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших