ЗАМЫН-ҮҮДИЙН экс гаальчид ХҮҮХЭД өргөж авсан ч ХОРИХ ялаас мултарч чадсангүй
Нийтэлсэн: 2017-10-02 00:10:14
(1).jpg)
Нярай хүүхэдтэй эмэгтэйд тэр бүрий хорих ял өгдөггүй. Өгсөн ч хорих ял эдлүүлэхийг нь 1-2 жилээр хойшлуулдаг. Тэгвэл авлигал албан тушаалын хэрэгт холбогдсон эмэгтэйчүүдийн нас залуу нь яаран хүүхэд гаргадаг бол ахимаг нь хүүхэд өргөн авдаг болжээ. Замын-Үүдийн зургаан гаальчны хоер эмэгтэй нь нас нэгэнт хэвийсэн тул мөрдөн байцаалтын шатанд нэг ой ч хүрээгүй хүүхдүүд өргөж авчээ. Гаалийн байцаагчаар ажиллаж байгаад баригдсан И.Наранцэцэг, өмнө нь 2015 онд гаалийн байцаагчаар ажиллаж байсан, Б.Оюунчимэг нар тус тус хүүхэд үрчлэн авсан байгааг өмгөөлөгчид нь ял хөнгөрүүлэх шалтгаанд тооцуулж чадсангүй. Шүүх ч хүлээн авсангүй. Ялаас зайлсхийхийн тулд хамаатны хүүхдүүдээ өргөж авсан хэмээн үзсэн бололтой. Ингээд хорих ял оноожээ. И.Наранцэцэг нь хэд хэдэн үйлдлээр хахууль авсан гэж буруутгагдсан. Ерөнхийдөө 200-800 мянган төгрөгний хахууль авдаг байсан аж. Хахууль өгөөд баригдсан иргэдийн мэдүүлснээр гаалийн байцаагчид өөрсдийн үзэмжээр л шалгалтыг хийдэг гэнэ. Бараан үнэлгээ татварыг хараад л ттогтоодог. Хэрвээ өөдөөс нь сөрж маргалдвал хамгийн өндрөөр үнэлээд нэг бүрчлэн буулгаж, ачуулж тоолуулдаг. Ачаагаа буулгуулж тоолуулаад ахин ачуулахад маш өндөр зардал гардаг. Мөн хугацаа ч их алддаг тул хэлсэн мөнгийг нь л өгөөд салахаас өөр аргагүй байдалд ордог. Ер нь гаалийн ахлах байцаагч, байцаагч нарт өгөх мөнгө тогтсон ханш байдаг. Гаалийнхан мөнгө авахын тулд худал, үнэн шалтаг хэлээд л хүндрэл учруулдаг. Г.Багахүү нь “...Гаалийн улсын ахлах байгцаагч И.Наранцэцэг дахин шалгана гээд Мөнгөнбаганаар ачааг буулгуулж шалгуулсан. Мөнгөнбагана шалгалт хийгээд хоёр сая төгрөгийн татвар дутуу төлсөн байна гээд төлүүлсэн. Дутуу төлсөн татвараа төлсөн учир гаалийн хяналтын бүсээс гарах ёстой бөгөөд 103 буюу ахлах байцаагч И.Наранцэцэгээс зөвшөөрөл авахаар өрөөнд нь ороход “дахин шалгуулна, чиний ачааг хилээр гаргахгүй” гэж шалтгалсан. Би ачааны эздээс авсан мөнгөө бүгдийг нь татварт өгсөн. Өөрөөсөө татварт мөнгө нэмж төллөө. Одоо хот явах гэхээр 400 мянган төгрөгтэй, түлшний ч мөнгө алга байна шүү дээ гэхэд чи тэр мөнгөө надад өгчих, тэгэх юм бол мэдүүлгийг чинь баталгаажуулж өгнө гэсэн. Гаалийн хяналтын талбайд тав хоносон тул арга буюу өгөөд гаалийн мэдүүлгээ баталгаажуулж, хилийн хяналтын талбайгаас гарсан” гэжээ. Гэсэн ч түүний машиныг гараад явж байхад нь ГЕГ-аас ирсэн шалгалтынхан зогсоон ахин шалгаж 3,2 сая төгрөгийн татвар дутуу төлсөн болохыг нь тооцоолж гаргажээ. “Элбэг туулай” компаний ачааг Я.Даваадорж нь бүрдүүлэлт хийжээ.. Гаалийн улсын ахлах байцаагч Өнөржаргал машинд ачсан бүх барааг буулгуулж, нэг бүрчлэн мэдүүлэгтэй тулган шалгахад 20 ширхэг өнгөт ДСП хавтан, байшингийн гадна рейк 7 боодол мэдүүлэгт тусгагдаагүй байсан нь илэрчээ. Ингээд 50 мянган төгрөгөөр торгуульж 179 мянган төгрөгний татвар нэмж төлжээ. Үүний дараа татвар төлсөн баримтаа аваад И.Наранцэцэгийн өрөөнд ороход “миний юмыг өг, өгөхгүй бол гаргахгүй” гэхээр нь 200 мянган төгрөг өгөөд салсан байна. Харин Б.Оюунчимэг нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1-р сарын 22-ны өдөр иргэн С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн “7...-1... УНЯ” улсын дугаартай ачааны автомашинд ачсан "Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл" компаний 38 тонн ачаа бараанд хяналт шалгалт хийхдээ нэг сая төгрөгний хахуулийг иргэн Ц.Отгонжаргалаар зуучлуулан С.Оюунсүрэнгээс албан тасалгаандаа авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан гэж буруутгагдсан. Ц.Отгонжаргал нь “...Намайг хил дээр байж байхад С.Оюунсүрэн ачаа оруулж ирж бүрдүүлэлт хийж байсан. Тэрээр намайг гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгтэй “ачаа гаргамаар байна, мөнгө багатай байгаа, уулзаад өг” гэсэн. Би Б.Оюунчимэгийн өрөөнд ороод “С.Оюунсүрэнгийн машины ачааг гаргах гэсэн юм, татвараа төлсөн, 800 мянган төгрөг байна” гэхэд өөдөөс “битгий солиороод бай, ханшаараа яв гэж хэл” гэсэн. С.Оюунсүрэнд энэ тухай хэлэхэд 200-г олж өгөхөөс гээд удалгүй нэг сая төгрөг оруулж өгсөн ...” гэжээ. Харин Б.Оюунчимэг нь дархлааны бүтээгдэхүүн зарсан мөнгөө л авсан гэж мэдүүлжээ.
NUUTS.mn

Ugaasaa avah yostoi yum shig ladag shuu dee Erin transiihan bol bainga udur bur
Ene baid*** zamin uuded bainga l dabtagddar er ni bainga shuu dee.odoo Bas hebeer shuu dee.