Ээжийг нь зодоод 15 настай ОХИНЫГ хулгайлж байгаа бичлэг шуугиан тарьжээ
Нийтэлсэн: 2017-10-01 01:01:31
Daily Mail-д мэдээлснээр Энэтхэгийн Раджастхан мужид 15 настай охиныг ээжийх нь нүдэн дээр хулгайлан авч явжээ. Эцэг Ахмад Кхан нь Шаукат гэдэг хүнд насанд хүрээгүй охиноо эхнэр болгон өгөхөөр тохирсон гэнэ. Ингээд ирээдүйн нөхөр нь эхнэрээ авахаар саваа барин найзтайгаа хамт иржээ. Ээж нь саад хийх гэхэд түлхэж унагаан толгой рүү цохиж байна.
Охиныг мөн зодож чирэн тракторд суулгаад явжээ.
Цагдаа энэ хэргийг шалгаж эхэлжээ.
NUUTS.mn