Нууц мэдээллийн уурхай

Оролцогчид нь хэт царай МУУТАЙ байсанд “Mr. Model Tabasco- 2017” тэмцээнийг цуцалжээ

Нийтэлсэн: 2017-10-01 00:46:09

Латин Америкийн эрчүүдийг нүд хөмсөг, сахал сайтай царайлаг гэдэг нь үгүй аж. Мексикийн Табоско мужид эрэгтэйчүүдийн дунд “Mr. Model Tabasco” буюу мужийн хамгийн царайлаг залууг шалгаруулах уламжлалт тэмцээнийг явуулсаар ирсэн. Тэмцээний шалгаруулалтын шаардлага ёсоор оролцогч нь 175 см-ээс дээш өндөртэй, эр хүний гоо сайхныг харуулсан зөв царай төрх, бие гальбиртай байх ёстойгоос гадна тайчигч биш, хүүхэдгүй, эхнэргүй байх ёстой гэнэ. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор 80 гаруй залуу бүртгүүлжээ. Зохион байгуулагчид тэдний дундаас шаардлага болзол арай дөнгүүр хангасан гэх зургааг сонгон авсан нь эд аж.

Өөрөөр хэлбэл хэлбэл нийт оролцогчид дундаас хамгийн гайгүй нь сонгогдсон залуус байжээ.

Гэсэн ч тэд царай, биеийн хөгжил, гальбираараа бас л шаардлага хангахгүй байна гэж үзжээ.

Ингээд зохион байгуулагчдын шийдвэрээр энэ удаагийн “Mr. Model Tabasco 2017” тэмцээнийг оролцогчид нь зохих шаардлагад тэнцээгүй буюу царай муутай байсан гэх шалтгаанаар цуцалсан байна.

Болсон явдал Мексик даяар шуугиан тарьжээ. Мужийн эрх баригчид яаран гоомой шийдвэр гаргаж Табоскогийн нэр хүндийг унагалаа хэмээн зохион байгуулагчдыг буруутгажээ. Бусад мужийн тэднийг шоолон элэг доог болгож эхэлжээ.

Мужийн иргэд табоско эрчүүдийг гутаан доромжилсон хэрэг хэмээн цахимаар эсэргүүцэл бухимдлаа илэрхийлжээ. “Манай мужаас Мексикийн нүүр царай болж чадахгүй ч Табоскогийн нүүр царай болох царайлаг залуу олдохгүй байна гэж үү” хэмээн нэгэн хэрэглэгч бичжээ. Харин мужийн эмэгтэйчүүд нь манай эрчүүд царай муутай нь үнэн хэмээн шуугисан байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших