Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх нийгмийн захиалга юм бол ЗАСГИЙН ГАЗАР нь ч нийгмийн захиалга байх ЁСТОЙ

Нийтэлсэн: 2017-09-28 00:39:49

МАН-ын Бага хурлаас дэмжигдсэн У.Хүрэлсүх ирэх Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой боллоо. Түүнийг дэмжигчид цаг үеийн шаардлагаар тодорсон баатар, нийгмийн захиалгаар гарч ирсэн удирдагч хэмээн өргөмжилж байна. Ардын намд төдийгүй төрд урхагшиж бүгшсан бузар булай бүхнийг энэ хүн сүхдэх бололтой. Хэрвээ Ерөнхий сайд нь нийгмийн захиалга юм бол Засгийн газар нь ч нийгмийн захиалгаар бүрдэх учиртай бүрдүүлэх ч ёстой. Олон нийтийн хүсэж шаардаж байгаа эхний зүйл бол огцруулах ажиллагаанд оройлон зүтгэсэн ойворгон гишүүдийг сайд болгохыг эсэргүүцэж байна. Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, Л.Оюун-Эрдэнэ нарыг ард түмэн хүлээж аваагүй. У.Хүрэлсүхийг захиалсан байж болох ч тэднийг яагаад ч захиалаагүй. Чухам үүн дээр өнөөх алдарт “эр хүн” гэдэг пиар нь үнэн эсэх нь мэдэгдэнэ. Огцруулахаар санал гаргасан гишүүд сайд болохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энэ амлалт худлаа, “эх орон дуудаж байна, ард түмнийхээ төлөө” гээд нүүр нь улайхгүй зүтгэх гишүүд зөндөө бий. Түрүүчээсээ хэвлэлээр үгээ дайлгаад эхэллээ.

Харин тэднийг эр хүн шиг хэлсэн амлалтандаа хүр гээд сайд болгохгүй байх эр хүний чанар нь У.Хүрэлсүхээс гарах эсэх нь сонирхол татаж байна. Хэрвээ хувийн захиалга авдаг бол засагтаа оруулна, нийгмийн захиалгыг дагадаг  бол сайд болгохгүй. МАН мэргэшсэн Мэргэжлийн Засгийн газрыг нэгэнтээ байгуулж чадаагүй боллоо. Харин хоёрдахь удаагаа жинхэнэ утгаар нь байгуулж чадах эсэх нь одоо л харагдана.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших