Нууц мэдээллийн уурхай

Дуулиант Ж.Пунцаг даргын алба тушаалын үг үсгийн АЛДААГ илрүүлж шуугиан тарьжээ

Нийтэлсэн: 2017-09-27 23:58:49

Төмөр замд урхагшсан нэгэн том “зөрчлийг” Ж.Пунцаг даргын удирддаг чадварлаг ажилтнуудаас бүрдсэн Дотоод аудитын хяналтын алба илрүүлж шуугиан тарьжээ. Тус албаныхан ээлжит шалгалтаараа төмөр замын нэгэн хурган дарга албан бичиг төлөвлөж боловсруулахдаа монгол хэлний дүрмийн болон утга найруулгын ноцтой алдааг олонтоо гаргаж байсныг соргогоор олж илрүүлсэн байна. Аудитынхан нийлж суугаад үг үсэг, утга найруулгын алдаатай 20-30 тушаал байгааг олжээ. Тушаал бүрийн дүрмийн алдааг нэгбүрчилэн тоолоод нийт 15 удаа алдсаныг тогтоосон байна. Тэр дороо шуурхай хуралдаан зарлаж уг ноцтой зөрчлийг авч хэлэлцжээ. Шуурхайд суусан хуульч нь сахилгын зөрчил биш гэсэн ч аудитынхан авч хэлэлцсэнгүй. Харин ч ажлын хариуцлага алдсан зөрчил мөн хэмээн дүгнэжээ. Дүгнэлтээ гаргасан атал “зөрчил” гаргагчид танилцуулсангүй шууд Д.Жигжиднямаа дарга руугаа бариад гүйжээ. Бодвол аудитын шалгалтаар ноцтой зөрчил олныг илрүүлсэн тухайгаа тайлагнасан биз ... Замын дарга ч үг үсгийн алдааг том зөрчил хэмээн санал нэгтэй үзэж нөгөө даргын цалинг нь хасаж шийтгэсэн байна. Аудитын албыг албан тоот, тушаалын үг үсгийн алдааг хайх хэмжээнд сэтгэдэг дарга нар төмөр замд ажилладаг нь инээдтэй бас эмгэнэлтэй аж. Ж.Пунцаг нь дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Шилэн Цогоогийн найз. Дэд сайдын үүрэг гүйцэтгэгч их сайн ажилласан хэмээн магтуулж байгаа. Түүний адилаар найз нь ч төмөр замд урхашсан зөрчил дутагдлыг илрүүлэх тал дээр бас л сайн ажиллаж байна. Гэхдээ буруу газраа л шалгаад байгаа аж. Хэрвээ худалдан авах ажиллагааны газарт аудит хийвэл их юм гарч ирнэ хэмээн төмөр замчид нь ярьдаг. Бид энэ тухай удахгүй хүргэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. cafe rule /176.104.52.46/ 2019-10-16 01:03:16

    Awesome post. https://caferule.com/

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших