Нууц мэдээллийн уурхай

1,5 саяын “COACH” брэндийн туфль буюу Замын-Үүдийн гаалийн ЗУРГААН байцаагчийн хэрэг -1

Нийтэлсэн: 2017-09-27 23:23:26

Өнгөрсөн оноос л Замын-Үүдийн гаальчдыг бөөнөөр нь баривчилсан тухай шуугисан. Энэ хэрэг өдгөө шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Гаальчдын хэрэгт нийтдээ 34 хүн холбогдсоноос ердөө зургаан л гаалийн ажилтнууд гэнэ. Тэдгээрээс хамгийн өндөр албан тушаалтай нь тухайн үед  Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан Т.Мөнхчулуун, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч асан Б. Цэен нар гэнэ. Бусад нь болох Д.Наранчимэг, И.Наранцэцэг, М.Энхтүвшин нар нь байцаагчид аж. Гаальчдад хахууль өгсөн хүмүүс нь жолоочоос захирал хүртэл, биеийн тамирын багшаас пауэрлифтингийн аварга хүртэл байгаа аж. “Дорнын эрч” компаний ерөнхий захирал Б. Наранбат, “Ангараг-Од”, “Багасар холдинг”-ийн Замын-Үүд дэх төлөөлөгч Э.Батсүмбэр, “Номин трейд”, “Буудайн билэг”, “Би Эс Эйч”, “Хүчтэний нийлбэр” компаниудын Замын-Үүд дэх төлөөлөгч Б.Мөнхболд, “Тод өнгө гэрэл” компаний барааг оруулсан Л.Ариунжаргал нар нь гаальчдад хахууль өгсөн хэрэгт холбогдогддог. Мөн энэ хэрэгт Хуульчдын холбооны гишүүн, нэр хүндтэй өмгөөлөгч, Жүдогийн холбооны нэртэй нэгэн удирдлага холбогдсон.  Харин хамгийн том дарга болох Т.Мөнхчулуун, Б.Циеэн нартай Л.Г-О гэдэг эмэгтэй шууд харьцдаг байжээ. Экс дарга ахлах байцаагч хоёр албан тушаалаа ашиглан түүнд давуу байдал олгосон гэж буруутгагдсан. 2015-2016 онуудад Л.Г-О-ын гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинууд нь гаалийн хяналтын талбайгаас бараг л “ногоон гэрлээр” шуурхай гэгч нь гардаг байжээ. Харин үүнд нь дээрхи дарга, ахлах байцаагч хоёр “тусалсан” байна. Байцаагчид нь “Мөнхчулуун даргын машин гээд байхад яаж шалгах вэ дээ”, “нөгөө Гэрэлээ чинь даргын нэр бариад л явж байна” гэх мэтээр ярилцдаг байсан гэнэ. Энэ үг цаашаа явсаар АТГ-ын чихэнд хүрсэн. Үүн дээр өмнө нь гаальчидтай муудалцсан иргэдийн “мэдээлэл“ ч нэмэр болсон агаад энэ тухай дараа өгүүлнэ. Хуулиар авлигал өгсөн авсан хоёрыг хамт шийтгэх учиртай ч хахууль өгөгчийн хэргийг гаальчдын хэргээс тусгаарлажээ. Ингээд хахууль авсан гаальчид болон 200-500 мянган төгрөгний жижиг хахууль өгсөн менежер жолооч нар л үлджээ.  “Даргын” гэх олон машин гаалиар “ногоон гэрлээр” гарсан ч хоёр нь баримттайгаар баригджээ. “8...-3... УБС” улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд ачсан “Шилдэг шилтгээн” компаний 60 тонн, “4...-3... ХЭҮ” улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Гранд макс” компаний 32 тонн ачаанаас 28 орчим сая төгрөгийн татвар төлүүлөх ёстой байсан ч төлүүлэлгүйгээр гаалийн хяналтын бүсээс хурдан гаргажээ. Зөвхөн дээрхи хоёр машины ачааг гаргаад л хоёр сая төгрөг авсан аж. Хуулийн байгууллагийн тогтоосноор Б.Цэен нь 15 сая, Т.Мөнхчулуун нь 15,5 сая, , И.Наранцэцэг нь  6.1 сая, М.Энхтүвшин нь 1,5 сая, Б.Оюунчимэг нь 6.2 сая, Н.Батжаргал нь 1.7 сая төгрөгийн хахууль авчээ. Экс ахлах байцаагч нь 16 удаагийн давтан үйлдлээр Л.Г-О-гоос мөнгө шилжүүлүүлж авчээ. Харин Т.Мөнхчулуун нь хүү Э-гийн дансаар авч байсан гэнэ. Гэхдээ тэд авлигал авсанаа мэдээж хүлээгээгүй. Б.Циэний нөхөр нь Г-О-гийн нөхөртэй адууны тэжээлийн наймаа хийж байсан гэнэ.

Мөн 1,5 сая төгрөгний үнэтэй  “Coach” брэндийн туфлийн үнэ байсан хэмээн тайлбарлажээ. Экс ахлах байцаагч 2016 оны 1-р сарын эхээр бас нэгэн чинээлэг чинээлэг байцаагчийн эхнэрээс дээрхи бренд туфлийг 1.5 сая төгрөгөөр худалдан авсан ч өсгийн дээр нь явж чадахгүй байсан тул найз Г-О-доо үзүүлжээ. Найз нь “ээждээ үзүүлье” гээд аваад явсан гэнэ. Дараа нь туфлийн мөнгөө нэхсэнд данс руу хоёр сая төгрөг шилжүүлсэн байжээ. Харин найз нь мэдүүлэг өгөхдөө ахлах байцаагч асангаас гадаадын брэнд гутал авч байгаагүй гэснээр энэ тайлбар нь няцаагджээ. Бүр хоригдож байхдаа хүртэл “чи өөрийгөө бодлоо, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1.5 сая төгрөгийг гутлын мөнгө гээд хэлчихээр яагаад байгаа юм бэ, чи ямар албан хаагч юм уу” гэсэн утгатай захидал өгүүлсэнийг нь хүртэл хэлж баллаж тавьжээ. Мөн Цэен нь миний гаалийн бүрдүүлэлтийг хийж байгаа тээврийн хэрэгслийн ачаа барааг гаалийн байцаагч нараар буулгуулахгүй, барааг задлуулж тоо ширхэгийг нь тулган тоолж шалгуулахгүйгээр хурдан шуурхай гаргахад тухайн ээлжийн ахлах байцаагчид хэлж өгдөг гэжээ. Уг нь “хамтран ажиллаж” байхдаа бараг л төрсөн эгч дүүс шиг байсан хүмүүс гэдэг.  /үргэлжлэл бий/
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. Иргэн /202.72.245.122/ 2017-09-28 17:11:31

    Тэгээд хэрэг биш болоод хэдэн гаалийн мэдүүлэгч нар нь хохироод үлдэх юм даа

  2. Odoo ch heveeree /103.229.123.245/ 2017-09-28 17:11:57

    Odoo ch heveeree l bgaashdee joohon d***d helberluugee l shiljsen

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших