Нууц мэдээллийн уурхай

“АКА”-г бүтээсэн КАЛАШНИКОВЫН хөшөөнд ГЕРМАН автоматын эд ангийг оруулсан урчуудыг байцаажээ

Нийтэлсэн: 2017-09-26 12:43:37

Саяхан Оросд алдарт “АКА” автоматыг бүтээсэн Михаил Калашниковд зориулан хөшөө бүтээсэн. Хөшөөнд зохион бүтээгчийн том баримлаас гадна энэхүү алдарт буу хэрхэн  бүтсэн түүхийг харуулсан. Гэтэл хөшөөний доод хэсэгт Германы нэрт зохион бүтээгч Хуго Шмайссерын “StG 44” автоматын схем, загвар эд ангийг тэр чигээр нь сийлэн оруулсан байхыг зэвсгийн мэргэжилтнүүд, цэргийнхэн ажиглажээ.

Ингээд цагдаад гомдол гаргажээ.

Цагдаа хөшөөг бүтээсэн урчуудыг Оросын зохион бүтээгчийн бүтээлийг үгүйсгэсэн, гадаадын зэвсгийг зориуд оруулсан хэмээн дуудаж байцаажээ. Хөшөөг Салават Щербаковын удирддаг урланд бүтээжээ. Тэрээр орос бус башкир үндэстэн байсан нь улам ч шуугиан дэгдээжээ.

Урлангийн эзэн ажилчдын хамт цагдаад гурван өдөр дараалан байцаагджээ. Тэд “АКА” нь герман автоматтай маш адилхан тул ердөө л андуурсан гэж мэдүүлжээ. Эцэст нь гадаадын зохион бүтээгчийн автоматын схемийг хөшөөнөөс арилгах үүрэг хүлээжээ.

Энэ ажлыг цагдаагийн хяналтан дор гүйцэтгэжээ.

Герман автоматын эд ангийн схемийг бүрэн арилгажээ.

Гэсэн ч хэрэг явдал үүгээр дууссангүй. Хэсэг эх оронч иргэд хөшөөний талаар Думд гомдол гаргасан захиа илгээсэн байна. Одоо урчууд Холбооны мөрдөх товчоо буюу Следсвенный Комиттет-д дуудагдаад байгаа гэнэ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших