Нууц мэдээллийн уурхай

М.Энболдын алдаатай үг САЛХИЙГ У.Хүрэлсүх рүү эргүүлжээ

Нийтэлсэн: 2017-09-26 01:01:05

МАНын Бага хурал өндөрлөж хамгийн их хүлээлттэй байсан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. У.Хүрэлсүх 63 хувийн санал авч илт давуу яллаа. Гэхдээ түүнд салхины хүч бас сархадын хүч тусалсан. Ялангуяа намын дарга М.Энхболд алдаатай үг хэлж салхийг тэр дор нь нөгөө тийшээ эргүүлжээ. Намын дарга улстөрийн илтгэлдээ “шинээр ажилд томилогдсон хүмүүсийн 51 хувь нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн шахаа байна” хэмээн ил тод мэдэгдсэн. Энэ нь нэг талаараа загнаж нөгөө талаараа булхайг нь дуудсан хэрэг юм. Бульхай хийгчидэд Их хурлын гишүүд, сайд агентлагуудын даргаас гадна аймаг дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга, НИТХ, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гээд Бага хурлын ихэнхи төлөөлөгчид орсон. Их хурлын гишүүд бүгдээрээ шахаа хийсэн. Сайд агентлагийн дарга нар ч салбартаа шахсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч ч хүртэл аймгийн хэдэн албан газартаа хөнгөхөн шахаа хийчихсэн. Тэр шахаанд нь багтаад албан тушаалд очсон хүмүүс Н.Энхболдын өөдөөс хараад сууж байсан. Чухам үүнийг л намын индэр дээрээс намын дарга нь зарласан нь салхийг У.Хүрэлсүх рүү эргүүлжээ. Үүн дээр “сархадын” хүч ч орсон. Бага хурлын гишүүдтэй багагүй тулж ажиллаж чадсан нь нэмэр боллоо. Ийнхүү У.Хүрэлсүх засаг толгойлох нь ... Сайн эрсийн ч юмуу гэмээр Засгийн газар байгуулагдах бололтой. Гэхдээ дангаараа танхимаа бүрдүүлэх эрх мэдэл түүнд дутна. Бусад фракцтай тэр тусмаа хотынхонтой “хамтрахаас” өөр аргагүйд хүрнэ. У.Хүрэлсүх “ард түмэнд өгсөн амлалтаа бид биелүүлэх ёстой” гэж мэдэгдлээ. Гэтэл энэ нь Ерөнхий сайд болохоос хэцүү даваа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын босгосон өсөлт сэргэлтийг унагаалгүй аваад авах, бүр дээшлүүлэх бодлого хөтөлбөр түүнд байхгүй. Ардаасаа маш олон дүү чирч явдаг түүний багт улс орон даяар танигдсан мэдлэг чадвартан алга. Дүү нараасаа мэдлэгээс илүүтэйгээр үг дуугүй захирагдахыг шаардаж ирсэн. МАН боловсон хүчний хомсдолд орсон бол түүний баг бүр хямралд унасан.  Үүн дээр олон нийтийн хүлээлт маш их дарамт болж ирнэ. Тэд хоосон тоо биш бодит үр дүнг шаардана. Өмнө нь энэ мэт сүр дуулиантай гарч ирсэн Сү. Батболды Засгийн газар ард түмний горьдлого итгэлээр тоглоод дууссан. Амласан  “Үсрэнгүй хөгжлийн гараа” нь үсрэнгүй уналтын эхлэл болсон. У.Хүрэлсүх улстөрийн карьерынхаа оргилд хүрлээ. Гэхдээ оргилоо хамгаалж чадах эсэх нь л хамгийн хэцүү. Ерөнхийлөгчтэй нийлж Оросын Владивосток боомт руу төмөр тавиад эхлэх юм бол сүйрэл болно. Өдгөө багш нарын ажил хаялт, шил дараалсан бондын төлбөр, өвөлжилт, өргөн хэргэлээний барааны үнийн өсөлт, валютын ханш, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын банк санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийх зэрэг сэлэм эргүүлж шийддэггүй ажлууд хүлээж байна. Чадах болов уу...

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших