Хаягдсан ЭКСИЙХ нь гэр бүл нь 61,1 САЯ фунт хожсонд БҮСГҮЙ эргэж залгасан ч ...
Нийтэлсэн: 2017-09-25 06:55:51
Их Британид тун гайхалтай явдал гарчээ. Дэн Уайт гэдэг залуу саяхан найз бүсгүйдээ хаягджээ. Гэтэл ердөө маргааш нь түүний гэр бүл хонжворт сугалаагаар 61,6 сая фунт хожжээ. Энэ нь бараг 86 сая доллартай тэнцэнэ.
Залуугийн гэр бүл нь аав ээж мөн хоёр эгч нь гэнэ. Гэр бүл нь их хэмжээний мөнгө хожсоныг мэдсэн экс найз бүсгүй нь тэр дороо л утасдсан тухай залуу хэвлэлд ярьжээ. Түүний гэр бүл “хуралдаад” хонжворын мөнгөө тэгш хувааж авахаар шийдсэн нь нэг хүнд 12 сая фунт буюу 16 сая доллар оногджээ.
Мөн аав ээж хоёр нь өөрсдийнхөө хувиас хоёр охиныхоо найз залуусд тус бүрд нь 18 мянган фунт бэлэглэжээ. Энэ нь 22 мянган доллартай тэнцэх аж. Үүнийг сонссон экс өдөрт 15-20 удаа тасдаж байгаа тухай Дэн хачирхан ярьжээ. Тэрээр нэг ч дуудлагийг нь аваагүй гэнэ.
НУУЦ.мн