Нууц мэдээллийн уурхай

Амстердамын шар тайлдаг “ШАРТАЛТ” баарны ҮЙЛЧИЛГЭЭ нэрд гарчээ

Нийтэлсэн: 2017-09-25 06:10:37

Холландын Амстердам хотод “Шарталт” буюу "The Hangover Bar" гэдэг баар нээгджээ. Ихэнхи баар архидуулдаг бол энэ баар шар тайлдаг үйлчилгээтэй. Гэхдээ энэ баараар үйлчлүүлэхийн тулд та заавал шартсан байх ёстой. Тийм ч учраас долоо хоног бүрийн бямба, ням гаригт 10-18 цагийн хооронд ажилладаг нь баасан, бямба гаригийн шоудын шарыг тайлах зорилготой. Бааранд орохын өмнө үлээж биеэн дэх согтуурлын зэргээ тогтоолгоно. Зөвхөн урьд өдөр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь үлээлтээр батлагдсан хүнийг л оруулах агаад цоо эрүүл хүнд үйлчилдэггүй.

Энэ бааранд гэртээ байгаагаас илүүтэйгээр тохь тухтайгаар бас бас бүх төрлийн үйлчилгээ авч шараа тайлж болно. Бааранд ороод гутлаа тайлж  шаахай, углааш өмсөх ёстой. Дулаан зөөлөн алчуур нөмөрч болно. Дотор тал нь хүнийг амрах алжаалаа тайлах бас тайвширахад зориулан цэцэг мододоор бүрхэгдсэн. 

Мөн цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалж шараа тайлж болно.

Бүх төрлийн иллэг хийж өгч шар тайлдаг.

Хүсвэл зөөлөн тухьтай оронд унтаж архиа гаргаж болно.

Зурагтаар шар тайлах хамгийн сүүлийн аргуудын тухай тусгай нэвтрүүлэг гардаг.

Шар тайлдаг тусгай хоол захиалж болно.

Гэр бүлээрээ эсвэл хосоороо шараа тайлж болно.

Энэ баар нээгдсэн дороо л нэрд гарчээ. Одоо эзэд нь хөрш Герман, Францад салбараа нээхээр төлөвлөж байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших