Нууц мэдээллийн уурхай

Н.Энхболд: Улстөрд цэвэр өрсөлдөөн, хүн чанар хамгаас илүү чухал

Нийтэлсэн: 2017-09-25 04:31:02

МАН 2013 онд  М.Энхболдыг намын даргаараа сонгож байв. Тэгвэл МАН дөрвөн жилийн дараа  намын дарга, Ерөнхий сайд хэн байхыг тодруулах гэж байна. Дараагийн шинэ Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар өрсөлдөж буй. Харин тэдний хэнийг нь дэмжихээ МАН-ын Удирдах зөвлөл шийдэж чадаагүй байна. Мэдээж Засгийн газраа тогтвортой байлгах, фракциудын эв нэгдлийг хангаж чадахуйц лидерийг намын дарга, Ерөнхий сайдаар тодруулахыг эрмэлзэж буй. Энэ эрмэлзлэлийг нь хэн хангаж чадах вэ гэдэг сонирхолтой асуулт.

Төрийн хүний зангарагтай, элдэв хэл аманд өртдөггүй, нэр цэвэр гэж тодорхойлж болох хүн бол Нямаагийн Энхболд. Тэрбээр 2013 онд намын их хурлаар намын даргад өрсөлдөж байсан нэгэн. Тухайн үед одоогийн дарга М.Энхболдын хүчтэй өрсөлдөгч байсан төдийгүй хоёр Энхболдын хэн нь намын дарга болох вэ гэх таамаг хэвлэлээр хөвөрч байв. Харин эцсийн мөчид Н.Энхболд нэрээ татаж, өрсөлдөөнд М.Энхболд, Т.Аюурсайхан нар тунан 91 хувийн саналаар М.Энхболд ялалт байгуулж байжээ.

Хүчтэй өрсөлдөгчийн нэг гэгдэж байсан Н.Энхболд сүүлийн мөчид нэрээ татсан нь нэгэн дээвэр дор, нэг зорилгын төлөө явсан анд нөхөртөө хүн чанар гаргасантай холбоотой байсан гэдэг. Намын их хурлын гурав дахь өдөр МАН-ын даргыг сонгох байсан ч М.Энхболдын аав, Монгол Улсын Ардын багш Г.Миеэгомбо таалал төгссөн мэдээ хүлээн авсан байдаг. Энэ үед намын даргад нэр дэвшээд байсан Н.Энхболд “УИХ-д цөөнх болсон намын удирдлага, намын сонгуультны ажлын хэцүүг бие сэтгэлээрээ мэдэрч яваа хүмүүсийн нэг нь би. Хариуцлагыг нь дэндүү сайн ойлгож байна. Гэвч би зүрхшээхгүй. Энэ намд хэрэгтэй ямар нэгэн зүйл, чанар, туршлага надад байгаа гэж журмын нөхөд маань үздэг бол би зүтгэхэд хэзээд бэлэн.

Энэ Их хурал эв нэгдлийн илэрхийлэл болох ёстой. Бусад улс төрийн хүчний зүрхэнд нь шар ус хуруулдаг бидний гол чанар бол манай намын бат цул эв нэгдэл. Бид бие биеэ хайрлахгүй бол хэн биднийг дэмжих юм бэ. Улс төрд шударга, цэвэр өрсөлдөөн хэрэгтэй. Гэхдээ улс төрд хүн чанар түүнээс ч илүү чухал. Би Намын даргын өрсөлдөөнд оролцоно гэдгээ зарласан. Гэвч надад хүн чанар, намын эв нэгдэл ямар ч албан тушаалаас үнэтэй. Энэ миний ажил, амьдралын зарчим, гүн итгэл үнэмшил. Ийм учраас би энэ өрсөлдөөнөөс нэрээ татаж байна” хэмээн мэдэгдэж байжээ.

Харин тэрбээр энэ удаа өрсөлдөөнд дахин орох гэж байна. Эв нэгдлийг бодож,  аавыгаа алдсан  намын нөхөртөө  хүн чанар гарган зайгаа тавьж өгсөн түүнд  намынх нь нөхөд энэ удаа боломж олгох болов уу. 
 
Б.Сондор

Нийт сэтгэгдэл: 4
  1. доржсүрэн /94.25.164.9/ 2017-09-25 19:47:30

    Н.энхболд гишүүнийг дэмжиж бна

  2. зочин /94.25.164.9/ 2017-09-25 19:48:55

    Нямаа Энхболд ерөнхий сайд яг тохирно тэр нэр цэвэр гар цэвэр хүн

  3. Zochin /27.123.214.84/ 2017-09-26 01:50:11

    Ev negdliig hangaj chadah hun

  4. Zochin /27.123.214.84/ 2017-09-26 01:50:16

    Ev negdliig hangaj chadah hun

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших