Нууц мэдээллийн уурхай

МАН У.Хүрэлсүхийг гарсанд тооцсон уу ?

Нийтэлсэн: 2017-09-25 04:09:22

Зэрэг нэмэхийн өмнө юм юм л болж мэдэх нь. МАН өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна. Ерөнхий сайддаа дараагийн намын дарга болох хүнийг сонгоно гэсэн тохиролцоог аль аль нь ярьж буй.
Одоогоор Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар дараагийн Ерөнхий сайдад гол өрсөлдөгчид байна гэсэн таамаг бий гэтэл. Гэтэл...
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан “ял” У.Хүрэлсүхэд өрсөлдөгчид нь тулгаад буй. Гэтэл нөхцөл байдал тун чиг ээдрээтэй болж мэдэх нь. Хэрэвзээ үүгээр нь түүнд хариуцлага тооцно гэвэл хэн нэгэн бус дүрэм нь түүнийг намаас нь гарсанд тооцчихжээ.   Дээд шүүхээр батлуулж, Монгол Ардын намын албан ёсны сайтад байрлуулсан МАН-ын үндсэн дүрмийг нэг харъя.
Намын гишүүний эрх, үүрэгт “Намын эрх ашиг, албан ёсны шийдвэрийн эсрэг улс төрийн аливаа үйл ажиллагаанд шууд, шууд бусаар оролцохгүй  байх” гэж заасан бөгөөд 4.2.10-т “Намын эрх ашиг, албан ёсны шийдвэрийн эсрэг улс төрийн аливаа үйл ажиллагаанд шууд, шууд бусаар оролцохгүй  байх” гэж заажээ. Үүнийг зөрчсөн гишүүнийг сонгуульт албан тушаалд томилогдох дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана гэж тусгасан байх юм.
Гэхдээ энэ заалтууд хэтэрхий хийсвэр.
Хамгийн гол нь У.Хүрэлсүх МАН-ын гишүүн мөн үү? Үүнийг хэн нэгэн албан тушаалтнаас ч асуух хэрэг алга. Намын дүрэмд нь,

6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараахь тохиолдолд намаас гарсанд тооцно:
6.5.1. Намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн, нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн
6.5.2. Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал  эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
6.5.3. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан.
6.5.4. Намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдсэн асуудлыг хэрэгжүүлэхэд зориуд саад хийсэн болон уг шийдвэрийн эсрэг улс төрийн өөр нам, бусад этгээдийг  шууд, шууд бус арга хэлбэрээр дэмжсэн... гэж заажээ.

Дүрэм гарсанд тооцно гэж заасан байгаа биз. Түүнээс хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргах тухай ойлголт алга. Үүгээр У.Хүрэлсүх МАН-ын дүрэм ёсоор гишүүн нь мөн үү гэсэн асуулт гарч ирж байна.
Хэрэвзээ ил болсон утасны бичлэг зэргийг тооцвол түүнийг МАН-аас гарсанд тооцсон гэсэн үг.  Өмнө нь У.Хүрэлсүх 2008 оны сонгуулийн өмнө анхан шатны шүүхээс ял сонссон. Давж заалдах шатны шүүх хурлаар түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон ч сонгууль болоод өнгөрсөн учраас нэр дэвшиж чадаагүй.  Хувь заяаны шоглоом гэх үү, зохиосон дүрмийн золиос гэх үү энэ удаад ч дээрх шалтгаанаар түүнийг МАН-аас гарсанд тооцож болох нь.
Гэхдээ У.Хүрэлсүхийг аварч мэдэх нэг заалт дүрэмд тусгагдсан байгаа 6.8 буюу “Энэ дүрмийн 6.5-д заасан дутагдлаа иргэн арилсан гэж үзвэл Монгол Ардын Намд гишүүнээр дахин элсэх хүсэлтээ намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно” гэсэн заалт. Гэхдээ У.Хүрэлсүх дутагдлаа хүлээн зөвшөөрвөл өөрийнх нь удирдлагуудаа балбаад буй үзэл санаанаасаа урвасан болно.
Хуулиа л дагна даа гэдэг шиг МАН-ын бага хурал дүрмээ дагавал У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвших нь байтугай намаасаа гарч таарах нь.
Харин ёс төдий цаас гэвэл... Хэрхэхийг нь хамтдаа ажиглая.
 

Л. Нарантөгс 
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших