Нууц мэдээллийн уурхай

Монголчууд германчууд БИШ, Хүрэлсүх Меркель БИШ ...

Нийтэлсэн: 2017-09-25 02:57:09

Харамсалтай нь энэ үнэн. Өчигдөр Германд парламентийн сонгууль болж Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн Ардчилсан эвсэл ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр дөрөвдэх удаагаа буюу 12 дахь жилдээ Германы канцляр болов. Германы сонгууль нь германчууд засгаа хэнээр удирдуулахаа маш хариуцлагатай бодож бас нухацтай шийддэг ард түтэн гэдгээ харуулсан. Харин манайд хэнээр удирдуулахаа шийдээгүй байж өмнөх Засгийн газраа унагааж байна. Бас ард түмний өмнөөс ард түмний нэрийг барьсан 30-иадхан хүн л төрөөр тоглолоо. Германы сонгуулийн сурталчилгаа нь бүхэлдээ үзэл бодол, бодлогийн өрсөлдөөн мэтгэлцээн байсан. Харин манайд эсрэгээрээ хор найруулах хэлбэрээр засгийн эрхэнд хүрдэг. Засаг огцруулсан гишүүдийн хэнд нь ч өнөөгийн эдийн засгийн байдал, цаашдын төлөв авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтсон үнэлэлт, үзэл бодол хөтөлбөр алга. Хамгийн эхэнд унагаж авах нь л чухал байсан. Үүгээрээ манай улстөрч гэх нөхдөд герман соёл илт дутагдаж байна. Монголд өөрийн Меркель алга. Өдгөө “од” болоод байгаа У.Хүрэлсүх нь түүний хаана ч хүрэхгүй. Бодлого ярьдаг хүнийг буу шийдэм агсдаг хүнтэй харьцуулах нь ерөөсөө утгагүй.

Мөн монголчууд германчууд шиг улстөрийн сонголтондоо ухамсартай хариуцлагатай хандахгүй байна. Та бидний хайхрамжгүйгээс болж Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга шиг тогтсон үзэл баримтлалгүй, зарчимгүй, ёсзүйгүй нөхөд УИХ-д орж ирлээ. Элчин сайд асан Ж.Чойнхор “Т.Аюурсайхан зэрэг улстөрчийн хат суугаагүй залуусыг төрийн өндөр сэнтийд залах нь ихээхэн эрсдэлтэй...” гэж сануулав. Одоо энэ сануулга нэгэнт хожимджээ.  У.Хүрэлсүхийн “багт” мэдлэгтэй чадвартай боловсон хүчин гэхээр хүн алга. Харин ч үг дуугүй дагагсад дийлэнхи нь. Тэгээд ч доороо олон “дүү” нар чирч явдаг хүнд бас түүний “багт” нэгдмэл эрх ашиг байх боломжгүйн дээр мэдлэгтэй залуусд ч зай олдохгүй. Шинэ байгуулагдах болон огцорсон Засгийн газрын чанарын ялгааг ГХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил харууллаа. Түүний англи хэлээр тавьсан илтгэл  “АЗИЙН ИРЭЭДҮЙ” форумд шилдгээр шалгарчээ.

Тэгвэл нөгөө талаас оюутны ЭШХ-д ч илтгэл тавьж байсан хүн бараг байхгүй. Бичгийн чадварын хэмжээ нь нэг иймэрхүү. 

Гэтэл энэ гишүүнийг сайдад дэмжсэн уриалга цахимаар цацагдаж байна. Өнөөдөр МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдыг тодруулна. АН-ын “захиалгатай” хүнийг Ардын намынхан батлах эсэхийг энэ хурал харуулна. Баталбал 90 жилийн түүхтэй нам ёроолгүй ангал руу унаж байгаа хэрэг болно.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших