Нууц мэдээллийн уурхай

6-ХАН жилийн нас үлдсэнд ХОРТ ХАВДАРТАЙ эмэгтэй нөхрөөсөө салж АНХНЫ ХАЙРТ дээрээ очжээ /итгэмээргүй/

Нийтэлсэн: 2017-09-24 03:59:48

Daily Mail-д мэдээлснээр хорт хавдар нь эцсийн шатандаа орсон Натали Уайтсайд гэдэг 45 настай эмэгтэй нөхрөөсөө салж хүүхдүүдээ дагуулан анхны хайрт дээрээ очжээ. Энэ явдал Манчестэр хотод болсон байна. Эдгэрэшгүй өвчин туссан Натали гэнэтийн бас зоримог шийдвэрийнхээ тухай ийн ярьжээ.
-Би хоёрдахь хүүхдээ тээж зургаан сартай байхдаа нэг удаа босох гээд толгой аймшигтайгаар өвдөж манарч унасан. Өвдсөндөө хэлээ хазчихсан. Гэтэл энэ нь тархины хорт хавдрын шинж илэрч байсныг тэр үед мэдээгүй-
2011 онд Натали хоёрдахь хүүхдээ төрүүлсний дараа л энэхүү аймшигт өвчнөөр өвдсөн гэдгээ мэджээ.


-Эмч нарын хэлсэнийг сонсоод хамгийн түрүүнд хүүхдүүд маань бодогдсон. Надад тархины хорт хавдрын маш ховор төрөл болох глиобластом гэдэг нь туссан байсан. Энэ төрлийх нь хавдар нь том гэдгээрээ ялгардаг, илүү аюултай гэсэн-
Эмч нар химийн эмчилгээгээр хавдрын хэмжээг нь багасгахаас өөр эмчилгээ байхгүй гэжээ. Мөн 5-6 жилийн нас л үлдсэн гэсэн байна. Харин эмэгтэй бүхий л эмчилгээнээс татгалзаж үлдэх насаа жинхэнэ хүсэж байснаараа аз жаргалтай өнгөрүүлж үхлээ угтахаар шийдсэн гэнэ.
-Би тийм ч зөв гэрлээгүй. Хэдий нөхөр  маань муу хүн биш ч аз жаргалтай гэрлэлт байгаагүй. Гэрлэснээс хойшхи арван хэдэн жилд сэтгэлийн маань угт анхны хайр, анхны эрэгтэй маань хүчтэй хадгалагдан үлдсэн байсан. Харин одоо эдгэрэшгүй өвчин тусаж байдал шал өөр болсон тул энэ хэвээрээ байгаад байж болохгүйг ойлгосон. Ингээд л нөхрөөсөө салахаар шийдэж бас Давид руу ярьсан-


Тэд арван жилд нэг ангид сурдаг байжээ. Дэвид хөлбөмбөг сонирхдог бол Натали сурлага сайтай охин байсан агаад бие биедээ анхны харцаар дурлажээ. Гэсэн ч дараа амьдралын замаа хөөн салцгаажээ. Гэхдээ олон жилийн дараа Наталиг залгахад Давид хүлээж байсан мэт баяртайгаар хүлээн авчээ. Тэр ч бас анхны хайраа мартаагүй явжээ. Ийнхүү Натали мөрөөдөж байснаараа анхны хайртынхаа эхнэр болсон байна. Анхны хайрт дээрээ очихдоо хууль ёсны нөхрийнхөө хоёрдахь хүүхдийг дөнгөж төрүүлээд байжээ.. Өдгөө тэд Наталигийн өмнөх нөхрийн хоёр хүүхэд болох 11 настай Харриет, зургаан настай Бриджет нартайгаа амьдардаг.


-Өмнө нь би гэр ажил, нөхөр хүүхэд гээд бөөн дарамт стресс дунд л амьдардаг байлаа. Шөнийн 2 цагт л сая нэг юм орондоо ордог. Гэхдээ хайргүй хүний өвөрт ордог байсан. Үүнээсээ болоод бухимддаг өөртөө ч анхаарал тавьдаггүй, хүмүүстээ муухай харьцдаг байснаа нуухгүй. Харин одоо бол огт өөр. Хэдий хугацаатай он жил үлдсэн ч өдөр бүрийг хамгийн аз жаргалтайгаар тод сайхнаар өнгөрөөхийг хүсдэг-
-Би одоо Давидын дэргэд байгаа тул үхлээс айхгүй байна. Оршуулгын ажлаа ч төлөвлөж зардлаа бэлдсэн. Тэр өдөр миний хувьд харууслын биш харин аз жаргалтай мөч болох ёстой-
Хамгийн сүүлийн шинжилгээгээр Наталигийн хавдрын хэмжээ улам томорсон гэж гарчээ. Давид эмчилгээний зардал цуглуулж байгаа ч эмч нар нэгэнт хожимдсоныг нь хэлсэн байна.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших