Нууц мэдээллийн уурхай

Кекс хийх жороо нууцалсанд нь ХОРСОХДОО нөхрийг нь булаан авч суужээ /эмэгтэйчүүдийн өшөө авалт/

Нийтэлсэн: 2017-09-22 01:57:36

New York Times  нэгэн эмэгтэйн өөрт тохиолдсон явдлаа өгүүлсэн түүхийг нийтэлсэн нь хандалт ихтэй байна. Одоогоор энэ пост 546 лайк авч 3600 удаа шейрлэгджээ. Нарийн боов, десерт хийх хорхойтой Сидни Ньюберри гэдэг эмэгтэй 30 жилийн өмнө өөрт нь тохиолдсон явдлаа ийн өгүүлжээ.


-30 жилийн өмнө тогоочийн дамжааг дүүргэхдээ миний сайн хийж сурсан зүйл бол кекс хийх байсан. Кекс хийхдээ маш сайн чанарын какао сонгодог. Өдгөө би Callebaut –ыг хэрэглэж байгаа. 1980-иад онд нэгэн герман эмэгтэй энэ жороо зааж өгөхийг хүсэхэд нь бүгдийг нь хэлж зааж өгсөн. Гэтэл түүний хийсэн кекс нэг л болж өгөхгүй байлаа. Тэр эмэгтэй өөрийгөө муугүй тогооч гэж тооцдог байсан ч яг минийх шиг амттай болж чадахгүй байв. Би түүнд жороо бүгдийг нь зааж өгсөн, тэр ч их хичээсэн. Гэсэн ч бүтээгүй. Харин эцэст нь Америкд ирээд нөхрийг маань урвуулаад аваад явчихсан-

Энэ пост нийтлэгдсэний дараа Cut-ын сэтгүүлч нөхрөө булаалгасан эмэгтэйг олж уулзан яриа авчээ. Синди гэх эмэгтэй одоо ч Лос-Анжелосд амьдарч байна. 1980 онд тэрээр томилолт авсан цэргийн нисгэгч нөхрөө даган Германд очжээ. Одоо ч энэ оронд Америкийн цэргийн баазууд бий. Тэнд сэтгэл татам итали төрхтэй, хоолны урлагт учиргүй дуртай нэгэн эмэгтэйтэй нөхөр нь анилцуулсан гэнэ. Герман эмэгтэйг зочилж ирэхэд нь өөрийн гарын кексээрээ дайлжээ.

Кекс түүнд маш их таалагдсан тул жорыг нь гуйж авчээ. Синди ч харамгүй хэлж бүх талаар тусалсан гэнэ. Гэтэл герман эмэгтэйн кекс ерөөсөө олигтой болохгүй байжээ. Эцэст нь жороо үнэн зөв хэлж зааж өгөөгүй, зарим чухал зүйлийг нь нууцалсан хэмээн буруутгаж тэр хоёр муудалсан гэнэ. Энэ зуур гурван жил өнгөрч томилолтын хугацаа дууссан тул гэр бүлээрээ нутагтаа буцаж иржээ. Гайхалтай нь нөгөө герман эмэгтэй араас нь хайсаар гэрийг нь олоод иржээ. Нөхрөөсөө салж ганцаардсан тул хоолны урлагт суралцахаар Америкт ирсэн гэсэн байна. Тэд уулзсанаас хойш арваад хоногийн дараа Синди ажлаасаа эрт ирээд нөхрөө унтлагын өрөөнд герман эмэгтэйтэй оронд орсон байхад нь барьжээ.
-Тэр герман эмэгтэй намайг кекс хийх жороо бүрэн зааж өгөөгүй, нууцаллаа хэмээн ихэд хорсож өширхсөн байсан. Тэрийгээ ч надад хэлсэн. Ингээд өшөөгөө авах гэж нөхрийг маань салгаж суухаар Америкд ирсэн байсан-
Ийнхүү Синдигийх шиг амттай кекс хийж чадаагүйдээ хорссон эмэгтэй далай гатлан ирээд нөхрийг нь булаан авч өшөөгөө тайлжээ. Тэрээр нөхрийг нь дагуулан Герман явжээ. Харин Синди удалгүй ахин нөхөрт гарсан агаад кекс хийх жороо улам ч баяжуулсан аж.
Уншигчид энэ явдлын тухай өөрсдийн санлаа үлдээжээ


-Тэр хүүхэн Синдигийн нөхөртэй амраглаж байхдаа кекс хийх жорын тухай л бодож байсан байх даа-


-Ёс зүй : найз хүүхнүүддээ хоолны  жороо нуулгүй хэлж бай ... тэгэхгүй бол үр дагавар нь ийм гарах нь-
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших