Нууц мэдээллийн уурхай

4 хоригдол шоронгоос оргож дэлгүүрээс ШОРОНД л хэрэгтэй зүйл хулгайлаад буцаж иржээ /гайхмаар/

Нийтэлсэн: 2017-09-22 01:16:54

MS News-д мэдээлснээр тэрхүү дөрвөн хоригдолд оргох 100 хувийн боломж байсаар байтал ашиглалгүй харин ч шорондоо буцаж иржээ. Харин хулгайлсан эд зүйлс нь зөвхөн шоронд л хэрэг болох эд байжээ. Миссисипи мужийн Холмс тойргийн шоронгоос Левонайе Эллингтон, Трэвис Бейкер, Морис Робертсон болон Жакье Уильямс гэдэг дөрвөн хар арьст хоригдол оргожээ. Тэд хашаа даван оргож байгаа нь камерт бичигдсэн аж.

Хашаа даваад бүтэн хоёр км гүйж нэгэн хүнсний дэлгүүрийг ухжээ. Дэлгүүр ухаж байгаа нь мөн л камерт бичигджээ.

Оргогсод тэндээсээ зугтаахын оронд хулгайлсан бараагаа тэвэрсээр явсан замаараа буцаж шорондоо ирсэн байна. Дөрвөн хоригдол оргохыг шоронгийн хамгаалалтын алба мэдээгүй агаад бичлэгээ шалгаж байж л олж мэджээ. Мөн оргосон хоригдлууд буцаж ирсэн нь бүр ч гайхашруулсан гэнэ. Оргож хулгай хийсэн дөрөв болсон явдлыг эрс үгүйсгэсэн ч бичлэг үзүүлэхэд хэргээ хүлээжээ. Тэд дэлгүүрээс зөвхөн шоронд л хэрэг болох наймаалцах, солилцох тамхи, асаагуур, бохь оо сойз, саван, эротик сэтгүүл зэрэг жижиг эд зүйлс хулгайлсан байжээ.

Зарим бараагаа бусад хоригдлуудад аль хэдийн зарж амжсан аж. Өдгөө тэдэнд оргосон, хулгай хийсэн гэх зүйл анги нэмэгджээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших