Нууц мэдээллийн уурхай

Нэгэнт өөрийг нь унагасан дүүргээ ШАГНАХАД “хүрэл зүрх ч хайлна”

Нийтэлсэн: 2017-09-22 00:53:56

Энэ өдрүүдийн гол сонин нь ардчилсан удирдлагатай Баянгол дүүргийг социалист нийгмээс улбаатай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан явдал байлаа. “Хүргэн хүү” кинонд “Дэмбэрэл юм үзээгүй болохоороо баярлаж байгаа гэдэг жигтэйхэн” гэдэг шиг дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, тойргоос нь сонгогдсон С.Эрдэнэ хоёр ихэд баярлаж бараг л цэргийн парад хийж одонгоо өлгийдэн авлаа. Энэ зурагт намын дарга нь би авч өгсөн юм гэсэн шиг тун маадгар зогсоно. Гэхдээ гуравдахь хүн буюу ЕТГ-ын дарга З.Энхболдод ямар байсан нь сонин. 2016 оны сонгуулиар энэ хүнийг баянголчууд нам унагасан. Гэтэл өдгөө өөрийг нь унагасан дүүргийнхэнд шагнал гардуулаад зогсож байна. З.Энхболдыг баргийн юмыг мартдаггүй, шазууртай зуумтгай гэдэг. Чухам энэ зангаар нь л Их хуралд олонхи болсон Ардын намынхантай халз тулуулах гэж сонгосон. 2016 оны сонгуульд тэрээр Баянгол дүүрэгт их хүч хаясан. Тухайн үед хамгийн том сурталчилгааны хуудсыг Их хурлын экс даргатан өлгөж байсан юмдаг. Гэсэн  ч унасан. Хэрвээ хувь хүнийх нь зан чанрыг тооцвол тэрээр баянголчуудад одоо ч гомдол тээж яваа. Гэтэл өдгөө шагналыг нь гардуулаад зогсож байхыг харахад “хүрэл зүрх ч хайлна” гэдэг мөрийг өөрийн эрхгүй санагдуулсан.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших