Нууц мэдээллийн уурхай

Үрийн шингэний ДОНОР эр биологийн 19 ХҮҮХЭДТЭЙГЭЭ уулзжээ /бичлэг/

Нийтэлсэн: 2017-09-21 02:34:56

Өдгөө 57 настай зураач эр Майк Рубино 27 жилийн өмнө буюу 30-тайдаа үрийн шингэний донор болохоор шийдсэн гэнэ. Тэртээх 1985 онд гэрлэсэн ч удтал хүүхэдтэй болж чадсангүй. Буруу нь эхнэр болон өөрт нь байгаа эсэх нь тогтоогдоогүй. Гэхдээ зураач эр 100 хувь асуудалгүй байсан ч эмчийн зөвлөснөөр хүүхэдгүй гэр бүлийн цугларалтанд явжээ. Энэ үеэр зураач эр цугларалтанд нь явдаг эрчүүдийн тал хувь нь үр тогтоох тал асуудалтай болохыг олж мэдсэн байна.

Мөн Калифорнид байдаг Үрийн шингэн хадгалах төвийн тухай ч сонсжээ. Ингээд удтал бодсоны эцэст хүүхэд төрүүлэх боломжгүй гэр бүлд туслахаар шийдэн үрийн шингэний донор болохоор сэтгэл шулууджээ.  Үрийн шингэний төв нь Калифорнийн алдарт Берклийн их сургуульд харьяалагддаг. Тэрээр төвд очиж эмнэлгийн бүрэн шинжилгээ өгч бас анкет танилцуулга бөглөжээ. Өндөр нуруутай, зөв төрх гальбиртай, хар үстэй, цэнхэр нүдтэйн дээр ямар нэгэн өвчин эмгэггүй гэх түүний танилцуулга олон эмэгтэйд таалагджээ. Түүний үрийн шингэнээр Калифорни, Массачусетс, Хавай, Луизиана, Нью-Мексико, Нью-Йорк, Арканзас, Огайо, Колорадо болон Мэриленд мужийн эмэгтэйчүүд жирэмслэжээ. Журам ёсоор донор эрчүүд өөрийгөө нууцлах эрхтэй ч зураач эр харин ч танилцуулга дээрээ холбоо барих хаяг утсаа тэмдэглэжээ.
-Би өөрийнхөө хүүхдүүдтэй уулзахыг маш их хүсэж байсан. Тийм ч учраас холбоо барих хаягаа тодорхой үлдээсэн, хаяг өөрчлөгдөх бүрийд төвд мэдээлж солиулж байсан-
Ийнхүү хүүхдүүд нь биологийн аавтайгаа холбогдож эхэлжээ. Тэд 16-21 настай бүсгүйчүүд залуус аж. Гэрээ ёсоор хүүхдүүдийг 16 буюу насанд хүрэх хүртэл нь уулзах эрхгүй байсан. ч 2004 онд зургаан настай хүү Жэйктэйгээ уулзаж танилцсан байна. Тэрээр хүүхдийнхээ зургаар нэг ёсны ургийн мод маягийн юм хийжээ.

Зураач эр хүүхэд бүрийнхээ нэрийг сайн мэддэг ч төрсөн он сар өдрийг нь нь тодорхой мэддэггүй. Үүнийг асуух эрх түүнд байхгүй гэнэ. Саяхан зураач эр эцэг эхчүүдтэй нь тохиролцсоны үндсэн дээр 19 хүүхдээ өөрийнхөө зардлаар Лос-Анжелос дахь гэртээ урьжээ.

Бүх хүүхдүүд нь ирсэн байна.

Уулзалт зураач эрийн хэлсэнээр “маш их сэтгэл хөдөлгөсөн” байдалтай болсон ч бага зэрэг бодит бус мэт санагдсан гэнэ.

Харин хүүхдүүд нь бүгд нэг эцгийх гэдгээ шууд мэдэрсэн байна. Нэгэн охиных нь хэлсэнээр эгч дүү ах нараас нь ижилхэн энерги ялгарч байсан аж. 

19 хүүхдийх нь 11 нь аавынхаа цэнхэр нүдийг өвчин төржээ.

Мөн дөрөв нь зураач болохоор шийдсэн аж.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших