Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийн стиль бол зодолдъё, алалцъя, буудъя гэсэн тийм л дүр төрх... /бичлэг/
Нийтэлсэн: 2017-09-21 00:01:57
.jpg)
Хурандаа У.Хүрэлсүх үйл хөдлөл үг бүртээ эр хүн гэдгээ харуулах гэдэг. Ийм пиар ч дагаж явдаг. Хүн зодвол цаадах нь өөрөө далжигнаад байсан юм, харин ч хурандаа эр хүн шиг болгож өглөө гэж шуугина. Намын төлөө, бидний төлөө зодсон юм гэлцээд харин ч магтах тал руугаа ордог. Намаа гэсэн "сэтгэлтэй" бол цагдаа зодож болно, намын нөхрөө ч зодож болно. Намаа гэсэн "сэтгэлтэй" бол ёс зүй хамаагүй. Тэрээр алхам бүрдээ эр хүн гэдгээ баталсаар ирсэн. Баталж үзүүлж болох бүх хэлбэрээр бидэнд харгадлаа, үзэгдлээ. Одоо ганцхан өмдөө тайлж харуулах л үлдээд байна.
1. У.Хүрэлсүх согтуу автомашин жолоодон замын цагдаа зодсон
2. Ж.Энхбаярыг МАН-ын бүлгийн дэд дарга болгохын төлөө УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг зодсон
3.УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг шанаадлаа
4. У.Хүрэлсүх танхай балмадаараа нэрд гарлаа... Хурандаа хүний араншин юм байх...
Тэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг даган дууриадаг улстөрч.
.jpg)

Олон нийтийн өмнө цээж нүцгэн, буу шийдэм агсаж гардаг.
.jpg)
Энэхүү олон нитйин өмнө харагдах хэлбэрээр нь үзэхэд 2017 онд биш харин 1921, 1937 онд намд бас төрд хэрэгтэй "зайран" байх байсан. Харин одоо нөхцөл байдал өөр. Монголд сэдэм эргүүлдэг, нударгалдаг эр хүн шиг удирдагч биш шийдвэр гаргах бодлогийн баримт бичиг боловсруулдаг, ширээний цаана гадныхантай суугаад англиар яриад асуудлаа өөрийн талд шийдүүлдэг номтой, мэдлэгтэй, бодлого ярьдаг гаргадаг хийдэг улстөрч хэрэгтэй. Хэрвээ энэ хүн намын дарга, Ерөнхий сайд болбол Монголын удирдагчдын дүр төрх Филиппины ерөнхийлөгч Дутартьегийг хэмжээнд хүртлээ унана. Энэ хүн хар тамхитай тэмэх нэрийдлээр иргэний дайн дэгдээж өдөрт 5-10 хүн буудаж алж байна.
Бичлэгийг энд дар
НУУЦ.мн

Tegeed yaax yum be . Ynseldex yum uu
Шудрага ёсны төлөө зүтгэсэн Хүрэлсүхийг МАН дэмжихгүй бол АН МАН хэнд ч итгэх арга***га Авилгалыг зогсоох ганц хүн өөр тохирхоор хүн***га