Нууц мэдээллийн уурхай

БОНХАЖЯ-наас ДЭРЭВГЭР ЖИРЭВГҮҮГИЙН зөвшөөрөл авсан компани 60 САЯАР зарагдаж байна

Нийтэлсэн: 2017-09-17 03:08:03

Дэлхий нийтээр байгалийн тэнцэл алдагдаж, ургамал, амьтад өдөр өдрөөр мөхөлд хүрч байна. Монгол орны нэн ховордож буй 130 гаруй овгийн 600 гаруй төрлийн 300 орчим эмийн ургамал тэр дундаа хомсдож болзошгүй 102 зүйлийн ургамлын жагсаалтыг эрдэмтэд гаргаснаар чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамлыг Монгол орны нэн ховор ургамлын жагсаалтад оруулсан. Үүнийг баталгаажуулан БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг 2015 оны 10-р сарын 30-ны өдрийн А/377 тоот тушаалаар нэн ховор ургамал болох ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ(Saposhnikovia divarcata(Turcz)Schischk) устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгазан түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг 2016 оны 1-р сарын 1-нээс эхлэн ТАВАН жилээр хориглох тушаал гаргасан.

Харамсалтай нь энэ тушаал ердөө нэгхэн жилийн настай байжээ. Д.Оюунхорол сайд болж ирсэнээр нэр нь сонсогдоогүй компаниуд “байгалийн ургамлыг сэргээн нутагшуулах, тарималжуулах, эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх” гэсэн зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар авдаг болсон.Одоогоор 14 компани ийм зөвшөөрөл аваад байгаа гэнэ. Дээрхи “эмийн болон ашигт ургамлыг бэлтгэх” гэдэг нь дэрэвгэр жиргэрүүг л түүх эрхийг өгч байгаа гэдэг нь нууц биш юм. Яамнаас зөвшөөрөл лиценз өгөхийн хамт энэ зунаас хятадууд олноороо орж ирэн монголчуудыг хөлслөн энэ ургамлыг түүлгэсэн.

Иргэдээс нэг кг-ыг нь 6500-8000 төгрөгөөр худалдан авч монголчуудаар баялагийг нь цөлмүүлж  байна. Дэрэвгэр жиргэрүүг хамгийн ихээр түүж байгаа газрууд нь Дархан, Сэлэнгэ, Дорнод аймаг болсон. Одоо энэ эмийн ургамлын бизнес жинхэнэ цэцэглэж байна. Яамны зөвшөөрөлтэй, квот авсан компанийг хятад монголчууд хоорондоо 60-80 саятөгрөгөөр худалдан авдаг болжээ. Лиценз, квоттой компанийг хятадуудын төлөөлөл болсон монгол хүний нэр дээр шилжүүлэн худалддаг. “Арвижих ... “ гэдэг компани “байгалийн ургамлыг сэргээн нутагшуулах, тарималжуулах, эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх” лицензийг 2017 оны 6-р сарын 28-ны өдөр БОНХАЖЯ-наас авчээ. Зөвшөөрөлд сайд Д.Оюунхорол гарын үсэг зуржээ.

Дараа нь өнгөрсөн 9-р сард М.Л гэгчид зарагджээ.

Ийнхүү зөвшөөрөлтэй компани дамжин зарагдсаар жинхэнэ эзэд буюу хятадуудын гарт очдог гэнэ. Өдгөө Засгийн газар огцорсон нь энэ бизнесд улам ч ташуур өгчээ.

Ажлаа өгөхөөсөө өмнөхөн ахиухан хийгээд авах хүсэл аль аль талдаа гаарсан. Энэ жил зөвшөөрөл авсан компаниудаас ихэнхи нь зарагдсан гэнэ. Ийнхүү нэн ховор ургамлын жагсаалтанд орсон дэрэвгэр жирэвгүү зөвшөөрөл өгсөн Монголын төр, түүсэн монголчуудын гараар устах замдаа нэгмөсөн оржээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших