Нууц мэдээллийн уурхай

Осама Бин Ладены бункерээс их хэмжээний ПОРНО материал олдсоныг америкчууд дэлгэнэ /итгэмээргүй/

Нийтэлсэн: 2017-09-16 02:29:03

Америкийн ТЕГ-ын захирал Майк Помпео зартай алан хядагч Осама Бин Ладены хамгийн сүүлд орогнож байсан Пакистаны  Абботабаде хот дахь бункерийг судлах ажиллагаа дуусах шатандаа орсоныг зарлажээ. Энэ ажиллагаа 2011 оноос эхэлсэн. Одоо ажиллагаа дуусаж байгаа тул Аль Кайедагийн дээд удирдагчийн хувийн эд зүйлс, баримт материал, түүний дотор "террорист №1"-ийн үзэж зугаацдаг байсан их хэмжээний порно кино, бичлэг, сэтгүүл зэргийг олон нийтэд дэлгэж үзүүлнэ гэжээ.

Америкийн тусгай алба 2011 онд зартай алан хядагчийг энэ хот дахь нууц бункерт нь устгасан. Бункер нь энэ байшингийн доор байсан.

Хүчтэй пуужингийн цохилтыг ч даахаар бетоноор хучсан байжээ. Бункер нь тохижилт, хангамжийн хувьд тун тааруу байжээ.

Суугчид нь тохь тухгүй суудаг ч өөрсдөө энэ байдалдаа бүрэн дасаж зохицсон байсан гэнэ. Бункер нь интернэтэд холбогдоогүй ч кавелийн олон суваг татсан байжээ. Зурагт СД тоглуулагч олноороо гарсан. Тэрхүү зурагт тоглуулагчаар “№1 террорист” маш нууц өрөөнд ганцаараа порно кино, бичлэг үздэг байжээ.

Үүнийг бусад нь мэддэг байсан эсэх нь тодорхойгүй. Бункерээс кино, СД, бичлэг, сэтгүүл зэрэг 2000 гаруй ширхэг насанд хүрэгчдийн сэдэвтэй материал олдсон. “№1 террорист” лалын ариун ёсонд харш энэхүү дур сонирхолоо маш их нууцалдаг байжээ. ТЕГ-ын захирлын мэдэгдсэнээр эцэг нь алагдсан ч хүүхдүүд нь одоо ч бодит аюул дагуулсаар байгаа гэнэ. Америкын тусгай албад энэ жил 24 нас хүрсэн гэх нууц хүүхэд Ладена Хамзагийн хүүхэд цагийн зургийг нь дэлгэжээ.

Харин одоогийн зураг нь энэ.

Гэхдээ түүнийг гадаад төрхөө өөрчилсөн байх хэмээн сэжиглэж байгаа аж. Нууц хүүхэд нь эцгийнхээ өшөөг заавал авна хэмээн тангараглажээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших