Нууц мэдээллийн уурхай

Шүүхийн ажилтан төсвийн мөнгөөр нохойдоо СМОКИНГ худалдаж авч өгчээ

Нийтэлсэн: 2017-09-16 01:34:30

KATV.com-д мэдээлснээр Арканзас мужийн Гарланд хотын шүүхийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 44 настай Кристи Лин Госс гэдэг эмэгтэй албаны 200 мянган доллар завшсан хэргээр баригджээ. Одоогоор түүнийг барьцаагаар суллажээ. Гэм буруутай нь тогтоогдвол 20 хүртэлх жилийн ял авна. Шүүхийн нарийн бичгийн даргын хувьд тэрээр байгуулагийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй агаад төлбөрийн тусгай карт эзэмшдэг байжээ. Харин энэ картаа 2012 оноос баг багаар хувийнхаа зардлыг төлөхөд ашиглаж эхэлжээ. Хамгийн түрүүнд өөртөө сувдан чимэглэлтэй зүүлт худалдан авчээ. Мөн хөлбөмбөгиййн тоглолтын тасалбар, зоогийн газрын төлбөр, гэрийн буйдангийн дэрний үнэ зэргийг төлдөг байжээ. Түүнээс гадна нэлээд их мөнгийг мопс үүлдрийн хайртай нохойдоо зарцуулсан гэнэ. Нохой нь үнэндээ шүүхийн зардлаар тансаглаж байжээ. Түүний хоол, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тарилга болон амь даатгалын төлбөр нь албаны картаар төлөгдөж иржээ. Эдгээрээс хамгийн гайхалтай нь нохойдоо гоелын смокинг худалдан авч өгсөн гэнэ.

Чухам энэ нь л түүний үйлдлийг “зөвтгөх” нэг шалтгаан болжээ. Цахим хэрэглэгчид албаны мөнгөөр үнэтэй машин, байшин худалдан авсан хүмүүсийг жигшдэг атлаа нохойгоо гоёсон Кристиййг бараг өрөвдөж байгаа тухай хэвлэлд бичжээ.


-Тэгээд яадаг юм. Нохой нь хөөрхөн л харагдаж байна-


-Зүгээр ч дээ, ямар ч асуудал алга-
-Харин ч эртхэн авч өгөх байсан юм-

Албаны мөнгөөр нохойгоо гоёсон эмэгтэйн шүүх хурал 11-р сард болох гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших