Нууц мэдээллийн уурхай

Д.Гантулга: Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад хамгийн тохирох улстөрч бол У.Хүрэлсүх

Нийтэлсэн: 2017-09-16 00:14:04



УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга өдөр тутмын сонинд яриа өгчээ.

 -Би анхнаасаа л У.Хүрэлсүх сайдыг дэмжсээр ирсэн, хойшид ч тууштай дэмжинэ. Яг одоогийн нөхцөлд Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад хамгийн тохирох улстөрч бол У.Хүрэлсүх сайд юм.

-УИХ дахь МАН-ын бүлгийн 31 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах тухай албан бичгийг өнгөрсөн сарын 23-нд УИХ- ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барих үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Гантулгын хувьд асуудлаа хууль шүүхээр нэгмөсөн шийдүүлж үнэн учраа олох ёстой. Хэрвээ буруутай” нь тогтоогдвол Хэнтийн сонгогчдоос уучлал гуйгаад хууль шүүхээрээ явах ёстой” л гэсэн тайлбар өгсөн юм билээ.
 
-Нэгэнт Монголын нийгэмд дуулиан үүсгэж базаахгүй хэрэгг нэр хутгалдсан болохоор асуудал үнэн зөвөөр шийдэгдэж дуустал хэвлэл мэдээлэлд ямар нэг ярилцлага тайлбар хийхгүй гэж шийдсэн юм. Удахгүй энэ хэрэг эцсийн байдлаар шийдэгдсэний дараа дэлгэрэнгүй тайлбар, ярилцлага өгнө.
 
-Улсын ерөнхий прокуророос шалгах үүрэг өгсний дагуу Баянзүрх дүүргийн прокурор дээр хэрэг бүртгэл хийгдэж шалгагдсан. Надтай холбоотой гэгдсэн энэ хэрэгт хэрэг бүртгэл явуулах ажлын хэсэг томилогдож улмаар Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаахаар болсон талаар сонссон.

-Миний хувьд УИХ-ын гишүүнээр 30 хүрээгүй байхдаа сонгогдсон МАН-ын залуу гишүүдийн нэг нь маргаангүй үнэн. Гэхдээ намд ажилласан түүхээ яривал тэгтлээ залуудахгүй гэж боддог. Анх “Монголын лектор төв”-өөс өрх тусгаарлан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулж, МАН-ын залуу гишүүдийг чадваржуулах ажилд ханцуй шамлаад зүтгэж байсан. Ер нь тэр үеэс эхлэн өөрийгөө ч, гишүүдээ ч улстөрд бэлтгэж эхэлсэн гэж ойлгож болно. УИХ-ын гишүүн болохоосоо өмнөхөн “Ангараг руу нүүцгээе” лекцийг Улаанбаатар паласын их танхимд хийж оюутан залуусыг цуглуулж байлаа. Түүнчлэн өөрийн төрөлх Хэнтий аймгаа тойрч “Монголын зүрх Хэнтий” лекц зохион байгуулж, номын аялал ч хийж байсан. Би МАН дахь Зүүний хүчний холбоо буюу Шадар сайд асан У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг гэдгээ хэнээс ч нуудаггүй. Энэ утгаараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ холбооныхоо гишүүдтэй зөрчилдөх үед нь өмгөөлж хэвлэлийн хурал зохион байгуулж, акц удирдаад явж л байлаа.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших