Нууц мэдээллийн уурхай

Аав нь зоддог, ээж нь уудаг айлын охин 27 ДАХЬ УДААГАА нүүсний дараа амиа хорложээ

Нийтэлсэн: 2017-09-15 05:18:51

Daily Mail-д мэдээлснээр Шарлотта Барон гэдэг 14 настай охины амиа хорлолт Английн нийгмийг цочроожээ. Түүний үхэлд хүүхэд насных нь аз жаргалыг эдлүүлээгүй эцэг эхээс гадна зохих үүргээ биелүүлээгүй төрийн байгууллагууд, цагдаа болон сургуулийн удирдлагыг нь буруутгаж байна. Талийгаач охин хамгийн сүүлд Greater Manchester North хотын St Cuthbert’s High School-д сурдаг байжээ.

Энэ нь түүний шилжиж очсон 10 дахь сургууль нь гэнэ. Охины гэр бүл мэдээ орсон цагаас нь хойш нийтдээ 27 удаа нүүж хотоос хот дамжин явжээ. Амьдрах орчин сургууль нь байнга солигддог тул түүнд найз гэж байсангүй. Шинэ ангид ирээд долоо хоноогүй, ангийн хүүхдүүдтэйгээ дөнгөж танилцаж байхад эцэг эх нь ахиад л нүүдэг гэнэ. Гэхдээ энэ нь түүний ганц зовлон байсангүй. Эх өдөр бүр уух агаад аав нь үүгээр нь шалтаглаж зоддог.

Ээж нь нэг удаа аавыг нь 20 хоногоор баривчлуулж байжээ. Үүнээс болж эцэг эх нь улам дайсагнах болсон. Байнгийн хэрүүл маргаан, зодоон эцэст нь цагдаа ирэх нь долоо хоног бүр гардаг. Хүүхдүүдтэйгээ ч хүйтэн хөндий хайхрамжгүй харьцдаг байжээ. Эцэг эх тогтвортой ажилгүй тул халаалт дулаан усаа үе үе таслуулдаг. Мөнгөний боломжиндоо тааруулан маш муу байр хөлсөлдөг тул бүгдээрээ нэг өрөөнд шахдалцан амьдарч байсан үе ч гарчээ. Ийнхүү охин зовлонт гаслант амьдралаа тэвчилгүй гэртээ дүүжлэгдэж амиа хорложээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших