Нууц мэдээллийн уурхай

Жилийн өмнө Туулын эрэгт БУУДАЖ танхайрагсад хэн байв ...?

Нийтэлсэн: 2017-09-15 02:59:03

Өнгөрсөн оны зуны эхээр Туул голын эрэгт буудлаа гэх шуугиан дэгдсэн. Энэ хэрэгт холбогдуулан олны танил нэгэн эрхмийг баривчилсан нь “Доён” хэмээх У.Болд байсан. Түүнтэй хамт Т.Ө гэдэг эмэгтэй бас байжээ.  Энэ хэрэг 2016 оны 6-р сарын 17-ны өдрийн үдшийн  20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 –р хороо, Таван толгойн гүүрний зүүн талд  Туулын бургасанд болжээ. Буудаж зугаацагсад Морин спортын холбооны цогцолбор барих газар үзэхээр явжээ. Газраа үзчихээд Туулын эрэг рүү мод руу орж ядарсан тул хэсэг зуур унтжээ. Гэтэл гэнэт буун дуу гарсан гэнэ. Цочин сэрээд харахад том жижиг биетэй хоёр залуу бай буудаад зогсож байжээ. Эрэгтэй нь хоёр залуу дээр очиж асуухад энд цэргийн сургуулилт хийдэг газар гэж хэлсэн аж. Хоёр залуугийн нэг нь долоон мянган төгрөг өгөөд буудаж үзэхийг санал болгосонд таван мянгаар буудахаар болжээ. Мөнгөө аваад очто сум дуусчихсан байжээ. Гэнэт сэжиг төрж бууны бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад хоёр залуу аваад ирье гэж хэлээд шар өнгийн мотоцикльоо унаад явчихсан гэнэ. Эмэгтэй нь үүнийг баталжээ. Уг нь тэдэнтэй ажлых нь газрых нь Жимсээ хамт явахаар тохиролцсон ч ирээгүй тул хоюулаа морин спортын цогцолбор барих газраа үзэхээр Биокомбинат руу явжээ. Явахдаа виски зургаан шил ундаа авч явсан гэнэ. Газраа үзчихээд Туулын эрэгт ирж вискигээ уугаад л унтжээ. Сэрэхэд үнэхээр хоёр залуу гар буугаар бай буудаж байсан гэж эмэгтэй нь баталжээ. Энэ хэргийг иргэдийн мэдээллээр илрүүлсэн. Туулын эрэгт хорхог хийх гэсэн хэсэг иргэд тэдний хажууд буудаллажээ. Гэрч нар “... .2016 оны 6-р сарын 17-ны өдөр 20 цагийн үед бид Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр Таван толгойн гүүрний зүүн талын Туул голын эрэг дээр очих гээд явж байхад голын эрэг дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн саарал өнгийн машинтай амарч байсан. Бид тэр хоёроос 200-гаад метрийн цаана голынхоо хойд талдаа эрэг дээр байрлацгаасан. Хорхог хийх гал асаахаар аргал түүж байтал гэнэт  буудаж байгаа дуу гарсан. Дараалан 6-7 удаа буудсан. Гайхаад харахад голын эрэг дээр амарч байсан 50 орчим насны цээж нүцгэн, богино өмдтэй ах гартаа буу бариад мод руу буудаж байсан. Тэгсэнээ эмэгтэйдээ буугаа бариулаад өөрөө араас нь тэвэрч байгаад тэнгэр лүү буудсан. Нэлээд олон буудсан. Бид тэнсэн суманд оногдохоос айж цагдаад дуудлага өгөхөд  20 орчим минутын дараа цагдаагийн машин ирж яваа харагдсан. Нөгөө хоёр цагдаагийн машин хараад сандралдаад гүйлдсэн ... Тухайн үед ямар ч мотоцикльтой цэргийн хувцастай хоёр хүн ирээгүй...” гэжээ. Буудсан сум нь  9х19 мм калибрийнх агаад цэрэг, цагдаа, тусгай хүчин, мэргэжлийн буудлага, спортын өндөр зэрэглэлд зориулсан галт зэвсэг буюу гар буу, когал автомат гар буунд хамгийн өргөн хэрэглэгддэг гэнэ. Шүүхээс "буучдад" тус бүрд нь хоёр жилийн хорих ял оноожээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. BiBi /202.55.191.102/ 2017-09-15 18:47:10

    Tegeed ed nar xen yum be

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших