Хятадуудтай мөрийтэй тоглоод өрөнд орж тамлуулсан залуу ХИЛ зөрчин зугтаж орж иржээ /Замын-Үүд/
Нийтэлсэн: 2017-09-14 00:22:27
.jpg)
Дөрвөд овогт Б.Э гэдэг залуу Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн 8...-р тэмдэгтийг нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн орж ирээд баригджээ. Тэрээр “...Эрээн гарч орой болсон байсан учраас тэнд хоносон. Тэр шөнөдөө бүдүүн зээлийн хойд талын мөрийтай тоглоомын газарт очиж тоглоод эхлээд мөнгө хожсон. Маргааш нь дахиж очиж тоглоод мөнгөө алдаж өрөнд ороод паспортоо 1500 юаны барьцаанд тавьсан. Ингээд Эрээнд 20 гаруй хоносон ч өрөө төлж паспортоо авч чадаагүй. Монгол руу зугтаж орж ирэхийн өмнө хятадууд мөнгөө өгөхгүй байна гээд Эрээнээс баруун хойшоо гаргаж салхин сэнсний хавьд аваачиж зодсон. Тэгээд хүний нутагт алуулахаар Монгол руугаа оръё гэж шийдээд дэлгүүрээс ус, мантуу аваад орой 18 цаг өнгөрөөгөөд хил руу алхсан. Хятадын хилийн тор даваад Монголын хилийн тор доогуур давахад нэг юм энгэрт тээглээд дээшээ хөөрөөд өдөр шиг болсон. Би тэр чигээрээ гүйгээд Монгол руу орж ирээд 3-ын хаалт дээр очиж үнэнээ хэлсэн.. “ гэжээ. Харин хил хил зөрчигчийг барьсан хилчид “...бид 3-н хаалт буюу суудлын автомашины Монгол Улсын хил рүү явдаг зам дээр зогсож байсан. Тэгээд 20 цаг 10 минутанд рентгэний хашаанаас нэг залуу “намайг битий буудаарай би монгол хүн байна” гэсээр орж ирсэн. Түүнийг саатуулахад “Хятадын пуужинг буудуулаад хоёр улсын торон доогуур мөлхөөд гараад ирлээ” гэж хэлсэн. Мөн Эрээнд мөрийтэй тоглоод өрөнд орсон,бичиг баримтаа барьцаалуулсан, хятадууд мөнгөө өгөхгүй байна хэмээн зодож тамлахад тэсэлгүй хил зөрчин зугтаж ирлээ гэсэн. Тэр залуу, айж сандарсан, гадуур хувцас нь урагдсан, нуруу болон биеийн зарим хэсгээс цус гарсан байдалтай байсан. Бид тамхи, ус өгч тайвшруулаад ангийн шуурхай жижүүрт мэдэгдсэн. Удалгүй ангийн шуурхай ажиллагааны бүлэг ирж авч явсан” гэжээ.
НУУЦ.мн
