Бүтэлгүй эр гэрлэх санал тавихдаа ХУРМЫН БӨГЖӨӨ нууранд унагаад баларчээ /бичлэг/
Нийтэлсэн: 2017-09-13 13:57:11
Uber-ийн жолооч Сет Диксон найз эмэгтэй Рутдээ гэрлах санал тавихаар Канзас-Сити-гийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахыг урьжээ. Бүсгүй энэ паркад их дуртай гэнэ. Тэрээр гүүрэн дээр гэрлэх санал тавихаар төлөвлөжээ. Ингээд хүсэн хүлээсэн цаг ирж сөгдөн гэрлэх санлаа тавиад бөгжөө өгөхөөр гаргаж иржээ.
Гэсэн ч хэт догдолсоноосоо болж алдаж унагажээ.
Бөгж гүүрний модны завсраар ороод нуур луу унасан байна. Сандарсан эр ус руу үсэрч орон хайсан ч мэдээж олсонгүй. Харин ч түүний зураг цахим хэрэглэгчдийн доог тохуу болжээ.
Бөгж нь 3000 долларын үнэтэй гэнэ. Хэдий бөгжгүй ч Рут бүсгүй хайртай хүнтэйгээ гэрлэх болсондоо их баяртай байгаа аж.
Тэд дөрвөн жил болзжээ. Хурмаа ирэх сарын 21-нд хийхээр төлөвлөсөн гэнэ.
НУУЦ.мн