Нууц мэдээллийн уурхай

Ц.Бат-Энх: МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд хуралдана

Нийтэлсэн: 2017-09-13 12:05:58


МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар МАН-ын Бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар товлосон юм. Удирдах зөвлөлийн хурлын талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхээс тодрууллаа.

-Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын талаар мэдээлэл өгөхгүй юу?


-Удирдах зөвлөл 33 гишүүнтэй. Үүнээс өнөөдрийн хуралд 30 гишүүн оролцож, цаг үеийн асуудлаар хуралдлаа. Улмаар МАН-ын Бага хурлыг есдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар шийдвэр гаргалаа. Мөн болж байгаа нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, Бага хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан.

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсан бэ?

-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, орон тооны бус нарийн бичгийн дарга нар, мөн намын УИХ дахь бүлгийн дарга, дэд дарга нар багтсан ажлын хэсгийг байгуулсан. Бид хуульд заагдсан хугацаанд буюу 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа тодруулах ёстой. Энэ хугацаа 2017 оны аравдугаар сарын 6-ны өдөр дуусна. Тиймээс хугацаа дуусахаас өмнө Бага хурлаа хуралдуулж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах шаардлага гарч ирсэн. Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргалаа.

-Удирдах зөвлөлийн хурлын уур амьсгал хэр байв?

-УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр тал болж хуваагдаагүй гэдгийг албан ёсоор хэлж байна. МАН бол ардчилалтай нам. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн 30 гишүүн хурлаараа илэн далангуй зовлон жаргалаа ярилцаж, хоорондоо үл ойлголцсон асуудлаа хэлэлцэж, эв нэгдлийн төлөө ойлголцож чадсан. МАН-ын бүлгийн 65 гишүүн цаашид ч хагарахгүй. Эвтэй найрамдалтай, улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхэд нэгдсэн тийм л уур амьсгалтай хурал болсон.

-Шинээр сонгогдсон Ерөнхий сайд намын дарга болох уу?

-Намын дотоод дүрэмд намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэсэн заалт байдаг болохоос Ерөнхий сайд намын дарга болно гэсэн заалт байхгүй. Тиймээс бид хуулийн дагуу 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилсон байх ёстой. Бага хурлаас 45 хоногийн дотор Намын их хуралдана гэсэн заалттай. Тиймээс есдүгээр сарын 25-нд хуралдах намын Бага хурлаас Их хурлынхаа товыг гаргана. Намын даргын асуудал Бага хурлаас 45 хоногийн дараа шийдэгдэнэ. Бид намынхаа дүрмийг баримтална.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших