Нууц мэдээллийн уурхай

“When a Man Loves a Woman” дууг байнга тавьдаг САЯТНЫГ лесби хос шүүхэд өгчээ /итгэмээргүй/

Нийтэлсэн: 2017-09-13 03:04:13

Английн Саутгемптон хотод ахимаг лесби хос хөрш нь болох 56 настай саятантай “дайны байдалтай” байгаа гэнэ. Хелена Ричардсон, Паула Голланд нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ижил хүйстэн хос гэнэ.

Харин хөрш Нейл Димот нь уламжлалт гэр бүлийн харилцааг эрхэмлэгч эр аж.

Тэдний маргаан нь лесби хосын тэжээдэг тахианаас болжээ. Тахиа нь өглөө бүрт донгодож сэрээдэг нь шөнө дөл болтол ажиллаж орой унтдаг саятанд үнэхээр тээртэй байжээ. Ингээд тахиагаа зайлуулахыг шаардахад лесби хос татгалзсанаар дайн эхэлжээ. Саятан эр хариу болгож байгалийн жам ёсны хайр болох эр эм хүмүүсийн дурлалын сүлд дууны нэг гэгддэг алдарт “When a Man Loves a Woman” дууг өглөө бүр чангаар тавьдаг болжээ. Энэ дуугаа өглөө бүрээс гадна өдөрт хэдэнтээ тавьдаг тул ижил хүйстэн хос ялгаварлан гадуурхалтын нэг хэмээн шүүхэд ханджээ.


-Тэр бидний бэлгийн чиг баримжааг энд нүүж ирсэн өдрөөс эхлээд л .үзэн ядаж эхэлсэн. Ил гаргаагүй ч бидэнд мэдрэгддэг байсан. Тахианаас үүдсэн маргаанаас болж бүр ч их ялгаварлан гадуурхаж байна. Үүний нэг жишээ нь тэр дуу юм. Дуугаа өглөө бүр манай байшинд сонсогдохоор чанга тавьдаг.  Биднийг хашаандаа сууж амрах эсвэл байшингийх нь хажуугаар явахад гэртээ гүйж ороод л дуугаа чангаар тавьдаг. Сүүлдээ 1-2 цагаар тасралтгүй сонсгодог болсон. Энэ нь зориуд бидний эсрэг явуулж байгаа ялгаварлан гадуурхалт мөн-
Харин саятан эр бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхаагүй, зүгээр л тэр дуунд маш дуртай гэжээ. Гэхдээ барууны ЛГБТ байгууллагууд “When a Man Loves a Woman” дууг ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхсан өнгө аястай хэмээн эсэргүүцдэг.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших