Нууц мэдээллийн уурхай

ОУВС шинэ Засгийн газрыг ХҮЛЭЭХЭЭР шийджээ

Нийтэлсэн: 2017-09-13 02:06:09


Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т  2017.05.24-ны өдөр албан ёсоор хамрагдсан билээ. Асуудлыг эргэн сануулахад, УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газрын зүгээс ОУВС-тай зургаан сарын турш хэлэлцээр хийсний эцэст уг хөтөлбөрт хамрагдахаар болж байв. Хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газрын зүгээс Төсвийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, ОУВС-гаас тавьсан урьдач нөхцлүүдийг биелүүлсэн байдаг. Бүтэн жил шахам ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудал дуншсаны эцэст албажсан юм. Хөтөлбөр батлагдсаны маргааш эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголд орж ирсэн билээ. Улмаар өнгөрсөн сард ОУВС-гийн шинжээчдийн баг хөтөлбөрийн эхний улирлын хэрэгжилт, бодлогын арга хэмжээний үр дүн, тоон үзүүлэлтүүдэд урьдчилсан байдлаар үнэлгээ хийгээд буцсан. ОУВС-гийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан эрх баригч нам хэд хэдэн урьдач нөхцлүүдээ зөрчсөн, хүүхдийн мөнгийг зөвшилцөлгүйгээр олгож эхэлсэн зэрэг асуудлуудыг сөхөж, банкуудад хийх активын чанарын үнэлгээг түргэвчлүүлсэн юм. Хэдий тийм ч хоёр талаас харилцан зөвшилцөлд хүрсэн талаар тодотгож байв.

Энэ дагуу манай улсад ногдох дараачийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх асуудал энэ сарын 25-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэхээр товлогдоод байсан аж. Гэвч энэ сарын 7-ны өдөр Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгдсэн байна. Энэ талаархи мэдээлэл Монголбанкинд ирсэн бөгөөд одоогоор Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй цөөн хэдхэн албаны хүмүүс мэдэж байгаа аж. ОУВС-гийн зүгээс хэлэлцээр явуулсан Засгийн газар нь огцорсон тул хөтөлбөрийн хэрэгжилтэд шинэ танхим ямар байр сууринаас хандах нь тодорхойгүй нөхцөлд санхүүжилтийг шууд хийхээс болгоомжилсон бололтой.

Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэхээр тохиролцсоноос Төв банк Хятадын Ардын банктай 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлээ сунгаад буй. Харин бэлэн байдлаар Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-гийн эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар л манай улсын дансанд орж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, огцорсон Засгийн газар шууд байдлаар санхүүжилт хийгдэх 3.5 тэрбум ам.доллараас ердөө 138.6 сая ам.доллар оруулж ирснээр ажлаа өгөхөөр болж байгаа нь энэ юм. Гэвч одоо шинээр бүрэлдэх Засгийн газрын танхим ОУВС-гийн  хөтөлбөрт ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй байгаа учир учир тус сангаас мөн харзнасан байдалд шилжиж буй нь энэ юм.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших