Нууц мэдээллийн уурхай

Бүсгүй нь бүдүүн саятны 450 мянган еврогийн завинд ХОНОСОНД хорсож 10 мянган еврогийн үнэтэй зангууг нь тас огтолжээ

Нийтэлсэн: 2017-09-12 23:52:31

Daily Mail-д мэдээлснээр Дейв Тейлор гэдэг 54 настай ахимаг эр Майкл Хэй хэмээх 54-тэй саятны 450 мянган еврогийн үнэтэй  ‘Coco’ хэмээх бүхээгтэй, тансаг, хурдан моторт завины зангууг нь огтолж хаясан хэрэгтээ Лондонгийн шүүхэд дуудагджээ. Саятан зангууг нь огтолсоны улмаас завинд нь 10 мянган еврогийн хохирол учирсан хэмээн цагдаад гомдол гаргажээ.

Цагдаа хэргийг мөрдөөд Дейвийн гэм буруутайг тогтоон шүүхэд шилжүүлсэн. Тэрээр ‘Coco’-гоос гадна ‘Vortex’ хэмээх бас нэгэн тансаг моторт завьтай аж. Энэ хэргийн шалтгаан нь эмэгтэй хүнээс болжээ. Дейв нь өөрийн найз бүсгүй болох 26 настай Ханна Брук нь хэрэг гардаг шөнө саятны завинд хоносон хэмээн мэдүүлжээ.

Тэрээр найз хүүхнээ мөрдсөөр Ньюкастлын дэргэдэх усан зогсоолд тансаг завин дотор бүдүүн саятантай байхыг нь олж нүдээрээ харжээ. Бүр загас наадуулсан хэмээн баталсан ч үүнийгээ нотлох нэг ч баримт гаргаж ирээгүй.

Ингээд араар тавьсан найз хүүхэндээ өөрийг нь доромжилсон мөнгөтэй саятанд хорсохдоо тансаг завиных нь зангууны оосрыг тас огтолжээ. Зангуу нь тэр дороо живсэн. Харин саятан Ханна гэх бүсгүй завинд нь ирсэнийг хүлээн зөвшөөрсөн ч сексийн тухайд эрс эсэргүүцжээ. Тэрээр ердөө цэнгүүн зохион байгуулж зочид болон эмэгтэйчүүд иржээ. Ер нь найз нараа урьж завиараа зугаалуулж наргидаг гэнэ.

Хэрэг гардаг өдөр зогсоолд зогсож байсан завь руу нэгэн эр гэтэж ирж байгааг саятан бүхээгний цонхоороо харжээ. Тэр нь хөөрхий Дейв байсан агаад саятан түүнд “битгий завины цонхоор хараад бай” хэмээн хашгирсан аж. Саятан нь хоёр ч охинтой тул өөрөөсөө олон насаар дүү бүсгүйг завиндаа авчирч тийм юм хийх хүн биш гэж үгүйсгэжээ.

Тэрээр тансаг ангилалын машин зардаг бизнестэй,  үнэт машин, завины хорхойтон гэнэ. Лондонгийн баячуудын Дурхам дүүрэгт 650 мянган еврогоор үнэлэгдэх байшинтай аж.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших