10-тайгаас нь эхлэн хүчирхийлсэн аавыгаа ХӨНӨӨЛГӨХӨӨР 16 настайдаа алуурчин хөлсөлсөн охины түүх /итгэмээргүй/
Нийтэлсэн: 2017-09-12 01:43:43
Өдгөө Черил Куккио энэ 48 настай эмэгтэй бага насандаа өртсөн гэр бүлийн хүчирхийллийн тухай өр өвтгөсөн ном бичсэн нь шуугиан тарьжээ. Түүнийг 10-гаас нь эхлэн төрсөн эцэг нь хүчирхийлсээр 16 насанд хүрэх үед Черил тэсэхээ байж найз залуу Робдоо хэлжээ. Гайхалтай нь тэрээр найз охиныхоо аймшигт эцгийн тухай бараг гадарлаж байсан аж. Тийм ч учраас энэ бүх бузар явдалд төгсгөл цэг тавих зориг хүчийг Черилд өгсөн. Шуугиант хэргийн дараа тэд гэрлэж өдгөө хоёр охинтой сайхан амьдарч байна. Хэрэг явдал Черилийг 10 настай байхад эхэлжээ.
Энэ үед ээж нь бөөрний дутагдалд орж эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэн. Харин энэ цагаас эхлэн айлын том охин тэрээр төрсөн эцэг Жеймс Пирсоны зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртөх болжээ. Хэвтэрд орсон эхнэрээ аав нь бараг тоосонгүй. Харин үүний оронд том охиноо оролдох болжээ. Гэрт нь зургаан настай бага охиноос өөр хүн байхгүй тул гаж донтон эцэг айж эрээх эрээлэх цээрлэх зүйлгүй болжээ. Черилийг эцэг нь оролдож илж таалж үнсэж тэвэрдэг болжээ. Бүр ээжийг нь эргэх гээд эмнэлэгт рүү хамт явж байхдаа ч зүгээр байлгадаггүй байсан гэнэ. Охин эхэндээ учрыг нь ойлгоогүй ч сүүлдээ зөн билгээрээ тааварлаж айж эмээж эхэлжээ. Гэсэн ч хэлсэнд нь итгэх бас хамгаалах хүн байсангүй.
-Би аавыг эсэргүүцэх бүрийд тэрээр намайг зоддог байсан. Зодуур нь өдөр ирэх тусам хатуу харгис болж дандаа нүднээс далд газарт цохиж ороолгодог байсан. Мөн миний хэлсэн зүйлд хэн ч итгэхгүй гэдэг байлаа. Сүүлдээ намайг эсэргүүцээд байх юм бол охин дүүг маань ч бас зүгээр орхихгүй гэсэн-
Ингээд айдас зодуур дарамтаар том охиноо эрхэндээ оруулж авчээ. Черилийн бичсэнээр аав нь түүнийг өдөрт 2-3 удаа хүчирхийлдэг байсан гэнэ. Энэ явдал 16 насанд хүрэх хүртэл нь үргэлжилжээ.
1985 оны 12-р сард Черил Роб гэдэг найз хөвгүүнтэй болсон агаад түүндээ гэр бүлийнхээ аймшигт нууцыг хэлэхэд бараг гадарлаж байсан аж. Удалгүй охин сониноос зэрлэгээр зоддог нөхрөө хөнөөлгөхийн тулд хөлсний алуурчин хөлсөлсөн эмэгтэйн тухай уншаад Робд хэлжээ.Ингээд тэд хүн хайж эхэлжээ. Удалгүй нэг сургуульд сурдаг Шон Пик гэдэг хүү мянган доллароор эцгийг нь хөнөөхийг зөвшөөрч тэд тохиролцжээ. 1986 оны 2-р сарын сүүлээр эцэг нь байшингийнхаа дэргэд алуулсан байдалтайгаар олджээ. Түүний толгой руу нь таван удаа буудсан аж. Харин долоо хоногийн дараа Черил Боб хоёр Шонд хөлсийг нь төлөх гэж очоод хамтдаа баригджээ. Шонд 24 жилийн хорих ял өгсөн агаад ялаа эдлээд 2002 онд суллагдсан. Черилийг зургаан сар хорьсон бол Боб тэнсэн харгалзах ял авсан.
Энэ хэрэг тухайн үед Америкийг шуугиулж байжээ. Харин насанд хүрсэн хойноо Черил Боб хоёр гэрлэсэн.
NUUTS.mn