Нууц мэдээллийн уурхай

“Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Х.Түмэнбаярын 501 саяын “ХАХУУЛИАР” 300 мянган тонн нүүрсний сунгалт хийсэн гэх хэргийн тухайд ...

Нийтэлсэн: 2017-09-12 01:07:36

Өмнөговь аймгийн хамгийн том орон нутгийн өмчит компани нь “Тавантолгой” юм. Орон нутгийн “Тавантолгой” ч гэж ярьдаг. 51 хувь нь орон нутгийн, үлдсэн нь хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байдаг. ТУЗ-ийн даргаар нь алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ олонтоо ажилласан. Б.Бадраа аймгийн даргаар сонгогдоход Засаг даргын зөвлөх хэмээх албан тушаалд очиж улмаар ТУЗ-ийн дарга болж байсан. Монголд энэ компани шиг хувьцааны луйвар бульхай орсон газар гэж үгүй байх. Үндсэндээ “Ажнай”-н мэдэлд орсон тул Засгийн газар орон нутгийн өмчөөс нь салгаж авах гэж олонтоо оролдсон ч чадаагүй. Орон нутгийн мэдлээс гаргахын тулд аймгийн ИТХ шийдвэр гаргах учиртай ч “Ажнай” байгаа цагт хөдлөхгүй. Хэл ам гаргасан төлөөлөгчдийг нүүрсний квотоор амархан аргалдаг. “Ажнайн” үед томилогдсон анхы гүйцэтгэх захирал нь Х.Түмэнбаяр байсан. Тэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумых. “ Таван толгой” ХК-ий ТУЗ-ийн шийдвэрээр 2007 онд гүйцэтгэх захирлаар томилогдож 2013 он хүртэл ажилласан. Энэ үед  компаний дээд удирдлагын хүрээнд зөрчил тэмцэл гарч хагаралдсан. Түүний нэг шалтгаан нь Х.Түмэнбаярын “бие даасан тоглолт” гэж яригддаг байсан. Гүйцэтгэх захирлын ажлаа өгсөнөөс хойш экс гүйцэтгэх захирал хэсэгтээ л шүүх цагдаагаар явсан. Бараг 50 гаруй хоног цагдан хоригдсон. Түүн дээр үүсгэсэн хэрэг нь хөрс хуулж нүүрс тээвэрлэх ажил гэрээгээр гүйцэтгэдэг “Эрдэнэт цэций хайрхан”-ний захирал Н.Амгалангаас албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр 2010 оны 10-р сарын 15-ны өдрөөс эхлэн хамтран амьдрагч Н.С-гийн "Уран-Ухаан групп" компаний дансаар сар бүр 13 саяаас 50 сая хүртэл төгрөгийн хээл хахууль авч ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлж 300 мянган тонн болгож хугацааг 2012 оныг хүртэл сунгасан гэх хэрэг байсан. Нийтдээ 19 удаагийн үйлдлээр 501 сая төгрөг шилжигдэж орж ирсэн гэдэг. Тухайн үед уг компани нь гэрээт 150 мянган тонн нүүрсээ аваад дууссан байсан гэнэ. Компаний дүрэм ёсоор гүйцэтгэх захирал нь тавхан сая төгрөгний гэрээ байгуулах эрхтэй байжээ. Ингээд энэхүү эрх мэдлээ хэтрүүлсэн мөн хээл хахуулийн гэх хэрэг 2013 оноос дэгдсэн. Х.Түмэнбаяр, Н.Амгалан нар нь хоюул Цогтцэций сумых гэнэ. Найзых нь компани 2010 оноос “Тавантолгой”-той гэрээ байгуулж  хөрс хуулалтын хийдэг байжээ. Ингээд тогтмол ажилтай байлгаж ашиг орлого олоход шууд биш ч гэсэн тусалж дэмжиж байгаад нь баярлаж дээрх мөнгийг өгдөг байсан гэж мэдүүлсэн. Мөн Х.Түмэнбаярын хувийн бизнесд мөнгө хэрэгтэй болох үед ч өгдөг байжээ. Гэсэн ч сүүлдээ хоорондын өр тооцооны дагуу шилжүүлж байсан гэж мэдүүлсэн.  Харин экс гүйцэтгэх захирал нь “Эрдэнэтцэций хайрхан”-ы захирал Амгалантай адуу мал, газар, трансформатертай газрын наймаа хийсэн, кат эксковаторын түрээсийн мөнгийг сар бүр авдаг байсан гэжээ. “Тавантолгой” ХК-ны ТУЗ-д алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, тод манлай уяач Д.Дагвадорж нар ордог.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ “...Энэ гэрээгээр нүүрсний хэмжээг нэмж байгуулсан талаар би хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө л мэдсэн... худалдах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх нь ТУЗ-ын эрх, хэмжээний асуудал байсан. Одоо яригдаж байгаа 350 000 тонн нүүрс худалдахаар болж өмнөх хэмжээг нэмэгдүүлэх гэрээний сунгалтыг би сая л харж байна..” гэсэн бол Д.Дагвадорж нь “ ... Би энэ компанитай хийсэн гэрээний сунгалтыг одоо л үзэж байна. Нүүрсний хэмжээ квотыг нэмэх хасах асуудал нь ТУЗ-ийн эрхийн асуудал байсан. Яагаад ийм гэрээ хийснийг би сайн мэдэхгүй байна ...” гэжээ. Ер нь сүүлдээ Х.Түмэнбаяр нь нэлээд эрх мэдэлтэй болж чөлөөтэй ажиллаж байжээ. Уурхайн 8-р аманд “Вагнер Ази” компаниас авсан 500 мянган долларын үнэтэй “Кат-345” маркийн эксковатор оруулжээ. Уг эксковатор нь "Их говийн Ази" компаний нэрээр авагдсан агаад захирал нь  Х.Түмэнбаяртай уулзаж ажил аваад өөрийн "Вагнер Ази"-д төлсөн 165 мянган долларын дээрээс ахин 150 мянган доллар өгөх санал тавьж харилцан тохиролцжээ. Уурхайнхан цоо шинэ эксковаторыг гүйцэтгэх захирлых  гэдгийг мэддэг байжээ. Гурван ээлжийн эксковаторчинтой, цалинг нь хувиасаа өгдөг байсан гэнэ. Сүүлдээ эксковаторын үндсэн үнэ, хүүгийн үлдэгдэл 193.4 мянган доллар хүрэхэд “Вагнер Ази” нь Түмэнбаярд 109 мянган доллар өгөөд “Кат-345”-аа буцаан авсан.   /үргэлжлэл бий/
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. yy /112.72.8.250/ 2017-10-16 20:39:53

    teneg m***

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших