Эцэг эх нь хийсвэр хийлгэхийг ЗӨВШӨӨРӨӨГҮЙД өвдөлтөө тэсээгүй бүсгүй амиа хорложээ /бичлэг, 12+/
Нийтэлсэн: 2017-09-08 04:14:52
Metro-д мэдээлснээр Хятадын Шаньси мужийн Юйлинь хотын ардын 1-р эмнэлэгт төрөхөөр ирсэн бүсгүй тасагтаа амиа хорлосон хэрэг гарчээ. 22 настай Ма хэмээх бүсгүй төрөхөөр настай эцэг эхийн хамт эмнэлэгт иржээ.
Тэрээр жирэмсний 41 долоо хоногтой хэзээ мөдгүй төрөх байжээ. Бичлэгт бүсгүйн амьдрлын сүүлийн 30 минут бичигдсэн байна. Маш их өвдөж байсан тул бусдын тусламжгүйгээр явж ч чадахгүй байгаа нь тод харагджээ.
Эмнэлгийн шинжилгээгээр хүүхдийх нь толгой хэт том тул өөрөөрөө төрөх боломжгүй гэжээ. Гэтэл настай бас шүтлэгтэй эцэг эх нь хийсвэр хийх зөвшөөрөл өгөөгүй тул эмч нар яаж ч чадсангүй. Эцэг эх нь манай удмын эмэгтэйчүүд хэзээ ч хийсвэр хийлгэж байгаагүй, бүгд өөрөөрөө төрж байсан, тийм ч учраас хүүхдүүд нь эрүүл чийрэг өсдөг гээд татгалзжээ.
Хятадын хуулиар хийсвэр хийлгэх үед заавал ар гэрийх нь зөвшөөрлийг авах ёстой аж. Дараа нь эмч нарын мэдүүлснээр өвдөлтөө тэсэхээ байсан бүсгүй сувилагчаар түшүүлэн хоёр ч удаа тасгаасаа гарч эцэг эхээсээ хийсвэр хийлгэх зөвшөөрөл гуйжээ. Гэсэн ч тэд ахин өөрөөрөө төрөхийг тулгажээ. Эцэст нь бүсгүй өвдөлт зовиураа тэсвэрлэлгүй цонхоор үсэрч амиа хорложээ.
Хятадын зарим нутагт хийсвэрээр төрсөн хүүхэд сул дорой байдаг гэсэн ойлголт одоо ч тархсан хэвээрээ гэнэ.
NUUTS.mn