Нууц мэдээллийн уурхай

23 жил баригдалгүй нуугдсан Италийн мафийн том босс ХҮҮХДЭЭСЭЭ болж баригджээ /баримт/

Нийтэлсэн: 2017-09-07 06:30:19

Урагвайгаас Италийн мафийн нэгэн том боссыг баривчилсан тухай Daily Mail -д мэдээлжээ. Италийн мафийн “Ндрангет” гэдэг хүчирхэг бүлэглэлийн нэгэн том толгойлогч Рокко Морабито нь цагтаа улсынхаа “хар тамхины хаан” гэгдэж явжээ. Түүний бүлэглэл хар тамхи оруулж ирдэг борлуулдаг маш нууц, сайтар зохион байгуулагдсан суваг сүлжээг байгуулсан. Цагдаагийнхан хар тамхины хааныг 1994 онд байрьж чадсан ч тэр жилдээ шоронгоос оргож бөөн шуугиан дэгдээсэн. Ингээд 23 жил мөрдлөгөөс нуугдаж яваад саяхан Урагвайгаас баригджээ. Рокко шоронгоос оргосон даруйдаа Италиас нууцаар гарч Урагвайд өөр хүний нэртэй паспортоор бүгжээ.

Эндээс бүлэглэлээ удирдан чиглүүлж байсан гэнэ. Хотын нийтийн тээврийн компанид засварчны даруухан ажил хийж бүр 2001 онд урагвай эмэгтэйтэй гэрлэн хоёр ч хүүхэдтэй болжээ. Харин нэг хүүхдээ сургуульд бүртгүүлэхдээ урагвай нэрээрээ биш харин өөрийн жинхэнэ овог болох Морабитойгоороо бүртгүүлсэн нь алдаа болжээ. Гэмт этгээдийг Өмнөд Америкт бүгсэнийг мэдсэн Италийн цагдаа энэ тивийн улсуудын хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байжээ. Энэ үед Морабито гэх овогтой хүүхэд гарч ирсэн нь Урагвайн цагдаагийн анхаарлыг татаж аавыг  нь нууц хяналтанд авсанаар Италийн хар тамхины хаан саяхан баригдсан байна.

Баригдах үед нь гэрээс нь Урагвай, Перу, Бразиль улсын таван иргэний үнэмлэх, гадаад паспорт, 13 гар утас, 20 гаруй см карт болон бэлнээр 50 мянган доллар гарч иржээ. Эх оронд нь хар тамхины хаанд 30 жилийн хорих ял эчнээгээр оноогоод байсан.  Түүнийг Италид шилжүүлэн өгөх гэнэ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших