Урьд шөнө "ТОПОР"-чууд хагаралдаж ХОЁР хуваагджээ
УИХ ээлжит бус чуулган зарлаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудылг хэлэлцэж байна. Нэр бүхий 30 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгийн хороогоор хэлэлцэж дэмжээгүй. Өчигдөр энэ асуудлыг хэлэлцэж эхлэхэд МАН-ын бүлэг завсарлага авсан. Ингээд огцруулахыг дэмжигчид шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд өдөржин хуралдсан. Орой нь ордноос гарч шөнөжин уулзжээ. Шөнийн уулзалтын дараагаар огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тэн хагас шахуу нь У.Хүрэлсүх гэдэг ганц хүний төлөө улс төр хийх нь ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж байр сууриа эргэн харахаар болжээ.Тэдний хувьд намын дотоод дүрэм журмаа дагаж, сонгогдсон намынхаа бодлогийг УИХ-ын түвшинд дэмжих нь зүйтэй гэсэн байр сууринд оржээ. Нөгөө талаасаа Монгол болон монголчуудинйхаа төлөө эдийн засагт бий болоод байгаа эерэг үзүүлэлт, өсөлтийг хэвээр хадгалах нь улстөрийн талцлаас илүү чухал гэж санал бодлоо илэрхийлжээ. Үүнийг нь Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд эрс эсэргүүцсэн байна. Тэд ямар чнөхцөлд одоогийн байр сууринаасаа ухрахгүй, У.Хүрэлсүхийг дэмжих нь бидэнд “маш чухал” гэсээр хуралдааныг дуусгажээ.
NUUTS.mn