Босс эхнэр хоёрынхоо бэлгийн ажлын БИЧЛЭГИЙГ устгуулаад 15 жил хоригдох ялд унажээ /Херо шиг/
The New York Post-д мэдээлснээр Нью-Жерси мужийн Клифтон хотын Шон Денис гэдэг 37 настай эрийн эсрэг захирал нь эрүүгийн хэрэг үүсгүүлэн шүүхэд дуудуулжээ. Одоо түүнд 15 жилийн хорих ялтай хэрэг тулгаад байна.
Хэрэг явдал өнгөрсөн оны 4-р сард болжээ. Тэр өдөр Шон гэртээ хүүхдээ харан үлдэж харин 32 настай эхнэр Нэнси нь найз хүүхнүүдтэйгээ хоол идэхээр явжээ. Хэсэг хугацааны дараахан тэрээр хүүгийнхээ iPad-г баахан хайгаад гэнэт эхнэрийх нь машинд үлдээснийг санажээ. Ингээд “Find My iPhone” апликейшнээ ажиллуулахад эхнэр нь хотоос гараад Рокленд гэх хажуугийн жижиг хот руу явж байгааг тогтоосон байна.
Гэтэл тэрээр гэрээс нь холгүйхэн орших зоогийн газарт захиалга өгсөн гэж ярьж байжээ. Шонд тэр даруй сэжиг төрж хүүхдээ ээжийндээ аваачиж өгөөд эхнэрийнхээ араас давхижээ. Роклендэд удалгүй ирж байрлал тогтоогчоороо мөрдсөөр нэгэн хувийн байшингийн хажууд нь эхнэрийх нь машин зогсож байхыг харжээ. Байшингийн хаалгыг түгжээгүй байжээ. Байшинд сэмхэн орж гэтсээр хоёр давхрын унтлагын өрөөнд ороод харсан зүйлдээ итгэсэнгүй.
Эхнэр нь Шоны захирал болох Альберт Лопестой загас наадуулж байсан гэнэ. Дарга эхнэр хоёроо ухаангүй жаргаж байхыг харсан эр ухаан балартах шахсан ч ухаан сийлж гар утсаараа бичлэг хийж эхэлжээ. Гэсэн ч биеэ барьж чадалгүй ердөө 35-хан секунд бичээд л “Та хоёр ингээд баригдлаа даа Нэнси чи яаж чадав аа, Ёстой итгэмээргүй юм” хэмээн хашгиран үсрэн оржээ. Харин нөгөө хоёр нь самгардсангүй. Босс нь шууд дайрч гар утсыг нь булааж авах гэжээ. Эхнэр нь чармай нүцгэн чигээрээ хамжилцаж нийлж байгаад Шоны гар утсыг булаан авч бичлэгийг нь устгажээ. Босстойгоо зууралдаж байх хооронд эхнэр нь хувцсаа өмсөөд гарч зугтаасан байна. Энэ бүхний дараа босс нь одоо чамд ямар ч нотлох баримт байхгүй, чи яаж ч чадахгүй гэжээ. Бүх зүйл түүний хэлснээр болсон байна. Эхнэр босс хоёр нь мэдүүлгээ нэгтгэсэн тул тэднийг янаг амрагийн холбоотой, засаг наадуулж байгаад гардуулсан гэх үндэслэлгүй болжээ. Хамгийн гол баримт болох бичлэг устгагдсан. Сүүлдээ эхнэр нь ерөөсөө Рокленд хот руу яваагүй болж таарчээ. Харин ч босс нь цагдаад сөрөг өргөдөл гаргаснаар хөөрхий Шон хий хардалтын улмаас бусдын эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтэрч халдсан хэрэгт унажээ. Ийм хэрэгт Америкийн хуулиар 15 хүртэл хорих ял оноодог. Шоны шүүх хурал энэ сарын 20-нд болох гэнэ.
НУУЦ.мн
amerikiin teneg huuli bndaa.....erchuud min zabhai huuhnuudees hol baih heregtei shu
америк юм чинь гудамжны бичлэгээс харагдана биздээ цуг явж байсан нь . шал үнэмшилгүй юм бичихийн
Энэ*** эхнэрээ тэр дор нь***ахгүй монголд ч гэсэн ийм *** илжирсэн***тай хүүхнүүд олон