Америк хосын Tinder-болзоо “ӨТГӨН”-тэй 00-ын цаасаар өндөрлөжээ /их идэх аюултай/
Нийтэлсэн: 2017-09-06 15:07:52
New York Post-д мэдээлснээр Бристоль хотын Лиам Смит гэдэг залуугийн маш романтик эхэлсэн болзоо маш эвгүйгээр өндөрлөжээ. Смит Tinder-ээр нэгэн бүсгүйтэй танилцаад болзоонд урьсанд зөвшөөрчээ. Доор өгүүлэх шалтгааны улмаас нэрийг нь нууцалж байгаа бүсгүйтэй залуу португаль зоогийн газарт болзож оройн хоол иджээ. Оройн хоолны дараа Лиам бүсгүйг гэртээ урихад шууд зөвшөөрсөнд багагүй гайхсан гэнэ. Залуугийн гэрт ирээд дарс ууж бүсгүйн дуртай савангийн дуурийг үзжээ. Киноны дундуур бүсгүй жорлон орохоор яваад нэлээд удсаны дараа ихэд сандарсан байдалтай орж ирсэн гэнэ. Ярьсан зүйлд нь залуу жорлондоо орж байж л итгэжээ. Бүсгүй хүндээр бие зассаны дараа усаа таттал бүрэн цэвэрлэгдээгүй агаад түүнийхэлсэнээр “жоохон” юм суултуурд нь үлджээ. Ахин дахин татсан ч ус дийлэхгүй байсан гэнэ. Ингээд бүсгүй ухаан сийлж жорлонгийн цаасаар арчаад цонхоор гаргаж шидэх гэтэл гай болж өнөөх нь цонхны завсар уначихжээ. Залууг цонх руугаа харахад завсарт үнэхээр “эвгүй” зүйлс харагджээ.
Ийнхүү романтик болзоо нь талаар болсоныг тэд ойлгосон гэнэ. Одоо цаасыг авах нь л чухал болжээ. Цонх нь дээд талдаа салхивчтай тул бүсгүй түүгээр орж гараа сунгаад л цаасыг авчих энгийн төлөвлөгөө сэдэж Лиамыг хөлнөөс нь барьж байхыг гуйжээ. Мөн өөрийгөө багадаа гимнастикаар хичээллэж байсан гэж залууг итгүүлсэн гэнэ. Бүсгүй цээжин биеэрээ салхивчаар орж гараа сунгасан боловч хүрсэнгүй харин нааша ч үгүй цаашаа ч үгүй таг гацжээ.
Лиам тийм ч хүч чадалтай биш тул татаж чангаагаад гаргаж чадаагүй тул цөхрөнгөө барж эцэст нь аврагчдыг дуудахаас өөр аргагүй болсон гэнэ.
15 минутын дараа аврагчид ирж инээдтэй нөхцөл байдлыг үнэлээд цонхыг хагалж азгүй бүсгүйг аварч мөн муухай болсон 00-ын цаасыг авах санал гаргажээ. Ингээд энэ ажлаа мөн 15 минутын дотор хийж бүсгүйг гаргаж авчээ.
Бүсгүй өнөөх цаасаа өөрөө авч гаргаж хаясан гэнэ. Лиамын баталснаар бүсгүй португаль зоогийн газарт халуун ногоотой хоолыг сайн идсэнээс бүх зүйл болсон аж. Харин Лиамын хувьд цонхоо ахин шиллүүлэхэд 300 доллар хэрэгтэй болжээ. Залуу энэ мөнгийг олохын тулд “GoFundMe” сайтад өөрт тохиолдсон эвгүй түүхээ үнэнээр нь бичээд 900 доллар босгож цонхоо шиллүүлжээ. Харин илүү гарсан мөнгийг нь хотынхоо аврах албанд хандивласан байна.
НУУЦ.мн