Нууц мэдээллийн уурхай

Д.Хаянхярваа: Бүлэг дээрээ олонхи болсон гишүүд завсарлага авах шийдвэр гаргасан

Нийтэлсэн: 2017-09-06 06:56:54




УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас дараахь тодруулгыг авлаа.

-Танай намын бүлэг хэзээ завсарлага авах шийдвэр гаргасан юм бэ?

-Завсарлага авахдаа тодорхой хэлсэн. Манай намын дотоод асуудал төрийн асуудал болчихлоо гэж. Бид бүлэг дотроо ярьж ойлголцох чиглэлд ажиллаж байна. Би ойлголцоно гэдэгт итгэлтэй байгаа. Өчигдөр бид бүлгээ хуралдуулах гэж хоёр удаа товлосон. Олонхи нь ирээд ирц бүрдсэн боловч нөгөө хэд маань орохгүй гээд ирээгүй. Гэхдээ олонхи байсан хэд нь өнөөдөр завсарлага авахаар шийдсэн юм. Засгийн газрыг огцруулах алхам яагаад ингэж хурдсав гэдэг нь Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын зөрчлөөс эхэлсэн. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой гэж үзэж байгаа. Ийм учраас Тусгай хяналтын дэд хороо хуралдаж энэ асуудалтай холбоотой мэдээллийг сонсох нь зүйтэй. АТГ-аас энэ асуудлыг прокурорт шилжүүлчихсэн гэсэн учраас гүйцэтгэх ажиллагаа нь дуусчихсан юм байна гэж ойлгосон. Тиймээс энэ мэдээллийг сонсохын тулд завсарлага авсан юм.

-Таныг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчиж завсарлага авлаа гэх шүүмжлэл гарлаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж бодож байна. Яагаад гэвэл, бүлгийн шийдвэр гэж олонхиороо гаргасан шийдвэрийг хэлнэ.

-Засгийн газрыг огцруулах саналыг хуулийн хугацаанд нь хэлэлцэж амжих болов уу?

-Амжуулж таарна. Өнөөдөр Тусгай хяналтын дэд хороо хуралдчихвал хүлээгээд байх зүйлгүй болно.

-Хуулийн хугацаа нь өнөөдөр дуусна, маргааш дуусна гэсэн хоёр өөр тайлбар яваад байх юм. Хэзээ дуусах вэ?

-Хуулийн хугацаа нь маргааш дуусна.  

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших