Нууц мэдээллийн уурхай

Нүүрсээ 5000 км зөөж зах зээлд гаргах ЖОНХУУ үлгэр ахиад эхэллээ

Нийтэлсэн: 2017-09-06 02:41:16

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохоор Оросын Владивосток хотод очоод байна. Ерөнхийлөгч хамгийн түрүүнд “Восточный” хэмээх боомтод очиж Монголын нүүрсийг энэ боомтоор дэлхийн зах зээлд гаргах талаар ярилцжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЕТГ-ын дарга З.Энхболд нүүрсний “орлуулашгүй” мэргэжилтэн Ч.Гансүх нар оржээ. Оросууд манай талын санлыг уриалгахан хүлээн авч монголчуудын гуйлтын талаар хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээрээ дамжууллаа. Ийнхүү Тавантолгойн нүүрсийг 5000 км хол  тээвэрлэж Оросын боомтоор дэлхийн зах зээлд гаргах ЖОНХУУ үлгэр ахин эхэллээ.

Тээврийн зардал ихсэх тусам бүтээгдэхүүний өөрийн өртөг нэмэгдэнэ гэдгийг захын наймаачин мэднэ. Ердөө мянган км-ын цаана Хятадын Тяньжины боомт байхад хажуугаар гараад хаа холын Оросын боомт руу зүтгүүлж байна. Энэ боомтод нүүрсээ хүргэхийн тулд Оросын ТрансСибирийн төмөр зам руу Тавантолгойгоос төмөр зам татах ёстой. Бидэнд ийм хэмжээний төмөр зам тавих мөнгө байхгүй, харин овоолсон шороо бий. Хөрөнгө оруулагч хайсан ч үүнд эдийн засгийнямар ч үр ашиггүй, асар их зардалтай төсөлд мөнгөө булах тэнэг олдохгүй. Владивосток нь жилийн хагаст хөлдүү байдаг хот. Энэ үеэр далайн бүх тээвэр зогсдог. Гэтэл Тяньжин нь дулаан боомт жилийн дөрвөн улиралд төсралтгүй ажилладаг. Хятадын зах зээлд нүүрсээ хүргэх 200 км төмөр тавьж чадаагүй байж 5000 км-ын хол зайд нүүрсээ зөөх тухай ялсан “МОНГОЛЧУУД” ярьж явна.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Flora /46.161.14.99/ 2018-11-01 07:48:54

    Stands back from the keyboard in amtmezena! Thanks!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших