Захирлынхаа тушаалаар 100 удаа БОСОЖ СУУСАН 15 настай охин 10 хоногийн дараа бурхан болжээ /Хятад/
Нийтэлсэн: 2017-09-05 13:35:05
.jpg)
The Sun-д мэдээлснээр Сяо Фэй гэдэг 15 настай хятад охин захирлынхаа тушаалаар 100 улаа босож суусны маргаашнаас бие нь муудан улмаар 10 хоногийн дараа нас баржээ. Эмч нар түүнд амьсгалын цочмог дутагдлаас үүдэлтэй “Гийена-Барре”-гийн синдром туссан гэсэн онош тавьжээ. Гэтэл охин өмнө нь цоо эрүүл байсан хэмээн эх нь гомдол гаргажээ. Сяо Фэй хүнд өвчтэй эцгийнхээ эмчилгээний зардалд нэмэр тус болохын тулд жилийн өмнө сургуулиасаа гарч гоо сайхны барааны бөөний худалдаа эрхэлдэг компанид ажилд оржээ. Тэр нэгэн өдөр охин ажилдаа хоцорч ирсэнд захирал нь өрөөндөө дуудан 100 удаа босож суухыг тушаажээ. Эс биелүүлбээс хална гэсэн тул хөөрхий охин тушаасныг нь арайхийн хийсэн гэнэ.
.jpg)
Ээжийх нь батласнаар охин нь тэр орой ажлаасаа ирэхдээ бие нь тун базаахгүй байсан аж. Эм уулгасан ч хөл гар нь бадайраад байна гэх зовиур нь арилсангүй. Харин хоёр өдрийн дараа л хөл нь мэдээгүй болж эмнэлэгт хэвтжээ. Ийнхүү эмчлүүлсэн боловч бие нь улам муудсаар 10 хоногийн дараа нас баржээ.
НУУЦ.мн

Хятад хуулиа дээдэлдэг улс. арга хэмжээ аваа байлгүй