Эцэг эх нь хүүгийнхээ гуйлтаар "даварсан" эхнэрийг нь ЗОДОХООР Делигээс Флоридад нисэж очоод ... /итгэмээргүй/
Нийтэлсэн: 2017-09-05 12:54:32
Бүр бэрээ хэмх нүдээд хэсэг хугацаанд гэрт нь барьцаалсан тухай Metro.co.uk-д мэдээлжээ. Ямагт ээжийнхээ талд ордог гэх бага ач охиноо хүртэл алгадсан нь тогтоогджээ. Өдгөө зодоонч хадам аав ээж хоёрыг хүүгийх нь хамт Америкаас албадан гаргахаар болжээ. Хэрэг явдал Флоридад амьдардаг 34 настай Девбир Калси/Devbir Kalsi/ гэдэг эр Энэтхэгтээ суугаа эцэг эх болох Жаспир/Jasbir/ , Бхупиндар Калси/Bhupinder Kalsi/ нар луугаа залгаж эхнэрийнхээ тухай алтан хошуу өргөснөөр эхэлжээ.
Хүү нь үгэнд нь ордоггүй, бүрхнийг өөрийнхөөрөө шийддэг, дээрэнгүй эзэрхэг зантай эхнэр 33 настай Силки Жайнд/Silky Gaind/-аас болж гэрийн эзний байр сууриа алдсан тухайд гомдоллоод ирж зодож хашрааж өгөхийг гуйжээ. Эцэг эх нь ганц хүүг нь дээрэлхэж байгаа бэрийнхээ тухайд сонсоод тэр долоо хоногтоо багтан Делигээс Флоридад нисэж иржээ. Ирсэн даруйдаа Тампа хотын Ривербью гудамжинд байдаг хүүгийндээ очин мэндийн зөрүүгүй бэрийгээ зодож бас бага ач охиноо хашраасан гэнэ.
Хотын цагдаагийн газрын мэдэгдсэнээр энэтхэг хөгшид бэрийгээ хөх няц болтол нь зодсон байжээ. Бүсгүйн нүүр хүзүү цээж, хөл нь эрээн алаг болсон гэнэ. Мөн хадам ээж хүүг нь хүндлэхийг шаардаж хутга тулган заналхийлжээ. Аавынхаа талд бус ээжийнхээ талд ордог бага охин нь хэдэнтээ алгадуулсан байна. Улмаар энэтхэг хөгшид бэр, бага ач охин хоёроо дээврийн хонгилд оруулан түгжжээ. Гэсэн ч бэр нь биедээ нууж чадсан гар утсаараа мөн л Энэтхэгт байдаг эцэг эх рүүгээ залгаж охины хамт хадмууддаа зодуулан барьцаалагдаад байгаа тухай мэдэгдсэн гэнэ. Эцэг эх нь тэр даруйд Тампа хотын цагдаагийн газартай холбогдож болсон явдлын тухай мэдээлжээ. Цагдаа нарыг ирэхэд үнэхээр бэр нь бага охиныхоо хамт дээврийн давхарт хоригдсон,тусламж дуудсан байдалтай байжээ. Бэрээ зодсон хөгшчүүдтэй хамт хүү нь байсан аж. Тэрээр зодоход оролцоогүй ч хөндлөнгөөс харж элдвээр тавлан эцэг эхээ өөгшүүлж дэврээж байсан хэмээн эхнэр нь мэдүүлсэн. Өдгөө нөхөр болон хадам аав ээжийг нь саатуулаад байна. Тэднийг Америкаас албадан гаргах нь тодорхой болжээ. Харин энэ зуур бэрийн аав ээж худын талтайгаа учраа олохоор Энэтхэгээс нисэж ирээд байгаа гэнэ.
НУУЦ.мн