Нууц мэдээллийн уурхай

Баянхонгорын Бөмбөгөр сумын ИТХ-ын дарга асан 460 сая төгрөгний 5 кг алт ГУТЛАНДАА нууж хил гарах гээд баригджээ

Нийтэлсэн: 2017-09-05 00:02:12

Монголд алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнийг л алтан гутал өмсдөг гэж шуугидаг. Тэгвэл өөр нэгэн байгаа нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ИТХ-ын дарга асан Х.Нарантунгалаг гэнэ. Тэрээр өнгөрсөн оны намар даргаар сонгогдсон ч саяхан ажлаа өгчээ. Баянхонгорын Бөмбөгөр зэрэг олон сумд алттай. Алтанд иргэд төрийн байгууллагийнхан бүгд явдаг. Тус суманд л гэхэд алт байнга худалдаж авдаг 7-8 дэлгүүр байдаг. ИТХ-ын дарга асангийн “Гурван чоно” дэлгүүр нь тэд дундаа томд ордог гэнэ. Дэлгүүр нь арьс шир, ноос ноолуур худалдаж авдаг, машин, мотоциклийн сэлбэг, хэрэгсэл борлуулдаг. Бараагаа Эрээнээс татдаг. Ер нь дарга асан сумандаа нэртэй бизнесмэн, мөн өмнө нь 2-3 удаа сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан орон нутагтаа том ултөрч аж. Харин алтыг арваад жилийн өмнөөс худалдаж авдаг болсон хэмээн хамаатнууд нь мэдүүлжээ. Энэ суманд нэг цэн буюу 37,5 грамм алт дунджаар 280-300 мянга орчим төгрөгийн ханштай аж. Сумынхан олборлосон алтаа тушаагаад бэлэн мөнгө эсвэл хэрэгцээт бараагаа авдаг. Ийнхүү дарга асан эхнэрийн хамт цуглуулсан алтаа хайлуулахаар хотод иржээ. Байнгийн харилцагч болох Энхтайваны металл хайлуулах зууханд алтаа хайлуулсанд  уртаараа 10 см, өргөнөөрөө таван см хэмжээтэй 4-5 ширхэг гулдмай, нэг жижиг 100 орчим гр-тай нийт зургаан ширхэг гулдмай болжээ. Гулдмайнуудын нийт жин нь таван кг татжээ. Энэ нь Монголбанкны ханшаар 467 сая төгрөг гэнэ. Ингээд Эрээн гаргаж зарахаар урагшаа яваад хилийн шалгалтаар баригджээ.

Их хэмжээний алттай иргэд яваа гэх мэдээлэл албаныханд ирсэн тул ИТХ-ын дарга асанг эхнэрийн хамт сууж явсан вагоныг дахин шалгажээ. Гааль тагнуулынхан купенд нь орж ирээд асуухад эхнэр нөхөр хоёр бие биенийгээ танихгүй, тусдаа яваа хүмүүс гэжээ. Эхний шалгалтаар юу ч илрээгүй тул хоёрдахь шалгалтыг нарийн хийж гар тээшийг нь нь нэгбүрчилэн шалгажээ. Энэ үед эхнэр нь илт сандарч мэгдэн сэжгийг улам лавшруулсан байна. “Хориглосон бараа бий юу” гэж асуухад үгүй гэжээ. Гар тээш болон биенээс юу ч илрээгүй тул гутлаа тайлахыг шаардсанд эхнэр нь хөдөлсөнгүй. Ингээд 2-3 удаа шаардуулж байж гутлаа тайлжээ. Тагнуулынхан гутлыг нь өргөхөд маш хүнд байсан тул улавчийг нь авч үзэхэд хоёр жижиг, хоёр урт хар цаасаар битүү ороосон дөрвөлжин хэлбэртэй хүнд зүйл гарч ирсэн нь алт байжээ. Ингээд “та хэнтэй яваа юм бэ” гэж ахин асуухад ганцаараа яваа гэжээ. Энэ үед дарга асан гутлаа сэм тайлан суудлын ачаа тээшний хажуу талд байх хөндийд хийчихээд  хөл нүцгэн сууж байжээ. Хажууд байсан зорчигч гэнэт гуталгүй болсонд сэжиглэн асуухад таг дуугарсангүй. Ингээд купег бүрэн нэгжиж нөхрийх нь гутлыг олжээ. Гутлын улнаас мөн л ижил хэмжээ бүхий хар гялгар уутаар ороосон хоёр ширхэг хүнд дөрвөлжин зүйл гарч ирсэн нь алт байжээ. Гуталнаас алт гарч ирэхэд купенд хамт явсан зорчигчид нь “энэ халуунд гутлаа тайлахгүй юм” хэмээн дуу алдацгаасан гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 3
  1. Нутгийн хүн /202.179.4.218/ 2017-09-07 00:34:48

    Бодит мэдээлэл тавиачээ

  2. Болд /27.123.214.118/ 2017-09-07 04:28:59

    Монгол банкны эсрэг гэмт хэрэг үйлджээ

  3. Нэргүй /202.179.4.218/ 2017-09-07 22:45:19

    Энэ хүмүүсийн хэрэг яаж шийдэгдсэн талаар эргэж мэдээллэх юм байлгүй

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших