Нууц мэдээллийн уурхай

Бурханы оронд одсон эхнэрээ дурсаж БАЛ САРААР өмссөн цамцаа одоо ч өмсдөг япон өвгөн ... /гайхалтай/

Нийтэлсэн: 2017-09-04 14:45:38

Buzzfeed-д нэгэн япон хэрэглэгч эмэгтэй настай эцэг нь сүүлийн 20 жилд нэг л цамцыг байнга шахуу өмсөж байгаа тухай сэтгэл уярам түүхийг бичиж оруулсан нь хандалт ихтэй байна. Тэрээр эцгийгээ энэхүү шар захтай ногоон өнгийн “поло” цамцыг олонтоо өмсдөгт нь дотроо дургүйцдэг байжээ.  Шинэ цамцнууд авч өгсөн ч өмсдөггүй сав л хийвэл өнөөхийгөө өмсчихсөн байдаг аж. Сүүлдээ уурлан байж учрыг нь асуухад аав нь дуугаралгүй гэмшингүй инээмсэглэсэн болж өнгөрөөсөн гэнэ. Ингээд саяхан аавындаа ирээд эцэг эх хоёрынхоо хурмын зургийн цомгийг үзэж суугаад учрыг нь олжээ. 40 жилийн өмнө аав ээж хоёр нь гэрлээд бал сарын аялалаар Италийн Венеци хотод очжээ. Энэ үед аав нь өнөөх шар захтай ногоон “поло”-гоо өмссөн бол ээж нь ногоон захтай шар “поло”-той байжээ.

Тэд аялалын турш энэ хоёр л цамцаа өмсөж байсан нь зургуудаас нь шууд харагджээ. Ийнхүү охин нь учрыг одоо л ойлгожээ. Ээж нь 18 жилийн өмнө хорт хавдраар өөд болсон тул аав нь хайрт эхнэрээ дурсан санагалзаж бал сарын аялалаар хослож байсан цамцаа байнга өмсдөг аж.  Эхнэрээсээ хойш 20 жилийн турш ихэд ариглан өмссөөр байгаа аж
-Аав цамц нь жаахан л урагдаж сэмрэхэд маш нямбай гэгч нь оёж сэлбэдэг.  Долоо хоногт 1-2 удаа өмсдөг агаад баяр ёслол, гэр бүлийн хүндэтгэлийн баяруудад  гагцхүү энэ цамцаа л өмсдөг-

Ногоон “поло” цамц аавых нь ээжтэй нь өнгөрүүлсэн тэрхүү сайхан бал сарын дурсамж болж үлджээ. Энэ түүх цахим хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ.


-Аав чинь сайн хүн бас сайн нөхөр юмаа-


- Ээж чинь аавын тань хайрыг татсан эмэгтэй байжээ. Ямар гоё түүх вэ-


-Ээжид чинь их хайртай хэвээрээ байна. Ийм хайр алга болдоггүй. Энэ хайранд ээж чинь одоо ч амьд хэвээрээ байгаа-


НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших