Нууц мэдээллийн уурхай

Мусульман эмэгтэйчүүдийн өмнө ГАХАЙН МАХ идсэн швед эр 1100 доллароор торгуульжээ

Нийтэлсэн: 2017-09-04 14:03:38

Globallookpress.com-д мэдээлснээр Шведийн шүүх нэрийг нь нууцалсан 51 настай эрийг бусдын шажин шүтлэг, итгэл үнэмшлийг гутаан доромжилсон, шашин хоорондын дайсагналд өдөөн хатгасан хэмээн есөн мянган крон буюу 1100 доллароор торгожээ. Энэ явдал өнгөрсөн 7-р сард болсон гэнэ. Шийтгүүлсэн эр трамвайд орон гивлүүр өмссөн гурван мусульман эмэгтэйн урдаас харсан суудалд очиж суугаад гахайн махан хачиртай талх идэж гарчээ. Хачиртай талхны цаасан дээр “бэкон” хэмээн бичсэн байснаас гадна хурц үнэртэй тул гахайн махыг бузарт тооцдог шашныхаа заншлын дагуу лал эмэгтэйчүүд амаа даран босож өөр суудалд очиж суужээ.

Гэтэл мань эр араас нь даган ахин өөдөөс нь харж суугаад том үмхэж чанга зажилж иджээ. Эмэгтэйчүүд ахин босож өөр суудалд суухад  дахин өмнө нь очоод идсэн байна. Буудалд ирж лал эмэгтэйчүүд буухад өнөөх эр хачиртай талхаа барьсаар араас нь буусанд  шууд цагдаад барьж өгчээ. Шүүх хурал дээр швед эр өлсөөд идсэн, уучлал гуйх гэж араас нь дагасан хэмээн мэдэгдсэн ч трамвайны камерийн бичлэгээр гутаан доромжилсон байдалтай байгаа нь батлагджээ. Ингээд түүнийг бусдын шажин шүтлэг итгэл үнэмшлийг доромжлон гутаасан, шашин хоорондын дайсагналд өдөөн хатгасан хэмээн есөн мянган кроноор торгожээ. Мөн өнөөх гурван эмэгтэй тус бүрд таван мянган кроны нөхөн төлбөр төлөхийг үүрэгджээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших