Нууц мэдээллийн уурхай

Бүтэлгүй дээрэмчид цагдаа нар ШОУДАЖ байсан баарыг дээрэмдэх гээд баригдаж бялба нүдүүлжээ

Нийтэлсэн: 2017-09-04 13:43:20

WBAL Baltimore-д мэдээлснээр Балтимор хотын 22 настай Тири Маккою болон 21 настай Жозеф Макиннис нарыг хамгийн аз нь хаясан дээрэмчид гэжээ. Тэд хотын олон баар дундаас цагдаа нар шоудаж байсан баарыг сонгож дээрэмдэх гээд уурссан цагдаа нарт баригдаж бялба нүдүүлжээ. Хэрэг явдал 8-р сарын 28-нд болжээ. Үдээс хойш 17 цаг 30 минутын үед хоёр дээрэмчин “Monaghan's Pub” гэдэг баар-ресторанд буутай дайран орж дээрэмдэх гэжээ.

Харин энэ үед зоогийн газарт нь хотын цагдаагийн газрын 30 гаруй цагдаа тэтгэвэрт гарсан ажилтнаа үдэх ёслолын цайллага хийж байсан гэнэ. Баарныхан дээрэмдэж байгааг яаж ийгээд цагдаа нарт мэдэгдэж чадсан байна. Гэнэт хажуугийн өрөөнөөс нь бөөн цагдаа гараад ирсэнд дээрэмчид мэл гайхаж буугаа ч ашиглаж чадалгүй гарч зугтаажээ. Гэсэн ч баарнаас гараад л баригдаж бялба нүдүүлсэн байна. Цагдаа нар тэднийг баярын уур амьсгал эвдсэн хэмээн нэлээд хэтрүүлсэн аж.  Харин баарныхан дээрэмчдийн тэнэгийг гайхжээ. Баарны эзэн Жэки Миланы хэлсэнээр “Monaghan's Pub” –ын замын урд талд цагдаагийн нэг хэсэг байрладаг тул тэдний бааранд өдөр бүр цагдаа нар орж үйлчлүүлдэг аж. “Манайд байнга л цагдаа нар орж гарч хооллож ундалдаг. Гэтэл ийм газрыг дээрэмдэх гэж байдаг” хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө шогшорчээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших