Нууц мэдээллийн уурхай

В.Путин : Энэ оны эхний хагас жилд Монгол-Оросын худалдааны эргэлт 34 ХУВИАР нэмэгдсэн

Нийтэлсэн: 2017-09-04 12:46:53

Өнгөрөгч сарын сүүлчээр Унгарын Будапешт хотноо болсон Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  мөн тус тэмцээний хүндэт зочноор уригдаж очоод байсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан билээ. Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хоёр орны харилцааны талаар удахгүй Владивостокт илүү дэлгэрэнгүй ярилцах боломж бидэнд байна. Таныг Владивосток хотноо болох Дорнын Эдийн засгийн форумд оролцоно гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ түүнээс өмнө хуваалцах сайхан мэдээ байна” гээд хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж байгааг тоо баримтаар дурдсан юм.

Эрхэм Ерөнхийлөгчийн дуулгасан сайн мэдээ бол “Хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж байгаа нааштай үзүүлэлт байна. Өнгөрсөн 2016 онд худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өсчээ. Улс төр, эдийн засаг, соёлын салбарын харилцаа хөгжиж байна. Манай хоёр орны уламжлалт хамтарсан аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажиллаж байна. Ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа” тухай байв.

МАН засгийн эрхэнд гарснаасаа хойш хоёр их хөрштэйгээ найрсаг тогтвортой харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг эрхэмд үзэж буй. Энэ ч утгаараа УИХ-ын дарга М.Энхболд анхны гадаад айлчлалаа хойт хөршөөсөө эхэлж байсан билээ. Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай тогтоосон уламжлалт харилцаагаа  чухалд тооцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхийг  эрмэлзэж буй. Энэ хичээл зүтгэлийн үр дүнд Ерөнхийлөгч В.Путины  Будапештэд онцолсон тэр сайн мэдээ  бидний сонорт хүрч байгаа нь энэ.

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өмнөх нийгмийн үеийн нягт хамтын ажиллагааны хэмжээ түвшинд хүргэж, малыг эрүүжүүлэх чиглэлд дорвитой алхам хийж буй. Тус улсаас Монголын малыг халварт өвчнөөс сэргийлэхэд зориулж  4,3 сая тун вакциныг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа. Мөн хэдхэн хоногийн өмнө “Атрын -3” аяны хүрээнд газар тариаланд шаардлагатай тоног төхөөрөмжийг  тариаланчдад хүлээлгэн өгөөд байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзах үеэрээ  эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж тохиролцсон олон асуудал түрүүчээсээ биеллээ олж эхлээд байна.

Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцсон нь  В.Путин Ерөнхийлөгчийн дурдсан ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэх гол түлхэц болоод байгаа юм. ОХУ Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхлоо илэрхийлээд буй. Энэ төсөл хэрэгжсэнээр Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт эрс нэмэгдэх юм.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Roberta /46.161.14.99/ 2018-11-01 07:38:11

    This arctile went ahead and made my day.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших